sonin.mn
 “Севол” гатлага онгоц живснээс хойш яг нэг жил болж байгаатай холбогдуулан өмнөд солонгосчууд өнөөдөр хохирогчдын дурсгалыг хүндэтгэж байна. Энэ ослоор 295 хүн амь эрсэдсэн билээ.
Энэ гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын өмнөд эрэгт живсэн юм. Хохирогчдын олонх нь сургуулийнхаа аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Есөн хүн сураггүй хэвээр байна.
 
Өнөөдөр олон газарт, тэдгээрийн дотор ослын газрын ойролцоо Жиндо арлын боомт болон хохирогчдын сурч байсан ахлах сургууль байдаг Ансан хотод хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Хохирогчдыг зохих ёсны дагуу нүүлгэн шилжүүлээгүй зэрэг хэргээр гатлага онгоцны ахмад болон хөлгийн багийн 14 гишүүнийг яллаж байгаа юм. Ахмад болон гурван гишүүнийг хүний аминд санаатайгаар хүрсэн хэргээр мөн яллаж байна.
 
Хохирогчдын болон сураггүй болсон хүүхдүүдийн эцэг эхчүүд живсэн онгоцыг татаж гаргахыг шаардаж байна.
 
Саяхан явуулсан нэгэн санал асуулгын дүнгээс үзвэл, өмнөд солонгосчуудын 60 гаруй хувь уг гатлага онгоцыг тэнгисээс татаж гаргахыг дэмжжээ. Гэхдээ онгоцыг татаж гаргахад 80 сая гаруй доллар шаардлагатай юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг