sonin.mn
 
 Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1982.00-1982.95 төгрөгийн ханшаар 6.65 сая ам.доллар худалдах, 319.30 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал мөн 25.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүлэв.
 
Гадаад валютын дуудлага худалдаа  нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг