sonin.mn
 
 
 
Монголын Залуучуудын Холбоо нь Залуучуудын Зөвлөлийн сарын хүрээнд Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээр залуучуудын зөвлөлүүдийг байгуулаад байгаа билээ. Тэгвэл  эдгээр Залуучуудын зөвлөлөө идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор “ Хариуцлагатай Залуу” сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа билээ.
Энэ удаад Монголын Залуучуудын Холбоо дөрөвдүгээр сарыг “Бүтээх  сар” болгон зарласантай холбогдуулан “Бүтээлч хандлага” гэсэн сэдвээр  сургалт зохион байгууллаа.  Уг лекц МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд болсон бөгөөд Сургалтыг  МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл  заасан юм
.