sonin.mn
 
Өнөөдөр Тавантолгойн нvvрсийг гурав дахь зах зээлд гаргах төмөр замыг барих талаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-тай ярилцаж байгаа Японы таван том корпорацийн нэг “Сумитомо” Монголын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгоод 20 жил болж байгаа аж. Монголчууд биднийг хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгvй Оюутолгой, Тавантолгой, “Ноён” уул хэмээн хашхиралдаж байх хойгуур ХХI зуунд Монгол Улсыг авч явах vндэстний мэргэжилтнvvд, дэлхийн хэм­жээний боловсрол эзэмшсэн ирээдvйн удир­дагчдын талаар далайн цаадах Япон улсын “Сумитомо” корпораци 20 жилийн өмнөөс санаа тавьж, сурлагаараа тэргvvлсэн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгосоор ирсэнд нэг бодлын гайхах, дараа нь vнэхээр баярлах, бахдах сэтгэл төрсөн юм. 
Хаа холын нэг vндэстэн далай гаталж ирээд ирээдvйд улс эх орноо жолоодож явах ч, шал өөр vндэстний сэхээтнvvдийн төлөө ийм өгөөмөр гараа сунгасан нь Японы ард тvмэн, Япон хvний алсыг харсан уужуу тайван ухааны илрэл бизээ. Дэлхий ертөнц энэ хэвээрээ хэдэн арван, зууныг элээхийг хэлж өгөх бурхан ч байхгvй. Усан галав юvлж, хөрст дэлхий хөрвөж болно. 
 
Харин тvvнийг хvртэл далай гатласан халуун сэтгэл, vндэстнvvдийг холбосон эв найрамдал, туслалцаа дэмжлэг оршсоор байх нь тодорхой. 
1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн эдийн засагт шилжсэн тарчиг ядуу, гал алдсан хvнд цагт чухамдаа Японы ард тvмэн бидэнд халуун гараа сунгаж, Улаанбаатарыг хөлдөөчихөлгvй хавартай золгуулж байсныг мартвал нvгэл болно. 
Чухамдаа хоёр хөршөөс минь илvvтэй Монголчуудад анхлан алгаа тэнийлгэсэн vндэстэн бол Япончууд. Их өвөг Хубилай цэцэн маань хоёр удаа хөлөглөн мордож “Эргийн барааг нь хараад” сvйрч байсан ч бидний дунд яагаад ч тайлшгvй нууц холбоо оршном. 
Өчигдөр орой 19:00 цагт “Туушин” зочид буудалд Японы таван томын нэг “Сумитомо” корпорацийн vvсэн байгуулагдсны 50 жилийн ойтой давхцуулан 1996 оноос Азийн орнуудын ирээдvйтэй боловсон хvчнийг дэмжих зорилгоор Монгол оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсний 20 жилийн ойн арга хэмжээ болов. 
Монгол оюутнууд цугларч байх хооронд “Сумитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Хирото Фvживаратай ярилцлаа.
 
ХИРОТО ФVЖИВАРА: Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШАГНАЛ ГАРДСАН
 
-Өнөөдрийн арга хэм­жээний талаар товчхон танилцуулахгvй юу? 
 
-Их баярлалаа. Монголын өдөр тутмын томоохон сонин бидний энэхvv арга хэмжээг сурвалжилж байгаад талархаж байна. Манай “Сумитомо” корпорацийн энэхvv тэтгэлэгт хөтөлбөр нь сурлага сайтай ч амжиргааны тvвшин доогуур оюутнуудад олгогддог бөгөөд оюутнуудаас өөр нэмэлт нөхцөл шаарддаггvй. 
“Сумитомо” корпораци 1996 оноос МУИС-ын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн. 
 
-Өнгөрсөн хугацаанд хэдэн оюутанд сургалтын тэтгэлэг олгосон бол? 
 
-За давхардсан тоогоор нийтдээ 378 оюутанд тэтгэлэг гардуулсан. 2011 оноос ШУТИС-ийн оюутнуудад мөн олгож эхэлсэн бөгөөд одоогоор давхардсан тоогоор 90 оюутан сургалтын тэтгэлэг авч байгаа. Өнөөдөр /өчигдөр/ дээрх хоёр их сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгосон бөгөөд МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсний 20 жил, ШУТИС-ийн оюутнуудад олгож эхэлсний таван жилийн ой тус тус тохиож байгаатай холбогдуулан нийт оюутнуудаа оролцуулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулж байна. 
 
-Монголын оюутнуудыг дэмжихийн тулд өнгөрсөн 20 жилд “Сумитомо” корпораци хэчнээн хэмжээний зардал гаргасан бол? 
 
-Мөнгөний нэгдсэн тоог яг одоо хэлэхэд хэцvv байна. Товчхондоо МУИС-ын 378 оюутан хоёроос дээш жил, ШУТИС-ийн 90 оюутан мөн ийм хугацаанд жил бvр 500 ам. долларын тэтгэлэг аваад явж байгаа гээд ойлгоход болно. Сургалтын тэтгэлгийг ам. доллаар өгдөг учир жил бvр харилцан адилгvй төгрөг авч байгаа байх. Амьдралын боломж муутай айлуудын хvvхдийг голчлон сонгон авч, цаашдынх нь хичээл сургуулийг дэмжих, амьдралын чиг баримжаатай болгоход манай хөтөлбөрийн гол зорилго оршдог. 
 
-Тэтгэлэг өгөх оюут­нуудаа ихэвчлэн аль чиглэлээр сонгож авдаг вэ? 
 
-Инженер ч гэх юмуу Монголын нийгэмд аль хэрэгцээтэй чиглэл гэж сонгодоггvй. Бvх мэргэжлийн оюутнуудад ижил тэгш боломж олгодог нь манай хөтөлбөрийн онцлог гэж болно. Хамгийн гол нь амьдралын бололцоо муутай ч өөрийгөө дайчлан сайн суралцаж байгаа Монголын бvх оюутнуудад “Сумитомо” корпорацийн дэмжлэгт хөтөлбөр нээлттэй шvv гэдгийг эцэст нь хэлэхийг хvсч байна. 
 
-Таны энгэрт Монгол Улсын “Найрамдал” медаль гялалзаж байна. Энэ медалийг хэзээ авсан бэ? 
 
-Та их гярхай хvн юм. Энэ сайхан медалийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний энгэрт зvvж өгсөн. Тэр өдөр миний амьдралын хамгийн дурсгалтай өдрийн нэг. Би энэ медалиа зvvх их дуртай шvv. 
 
 
ОЮУТАН 
М.БОЛОР-ЭРДЭНЭ: ХХI ЗУУНЫ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗVТГЭНЭ ДЭЭ
 
 
-За миний дvv өөрийгөө танилцуулахгvй юу? 
 
-Намайг Мөнхсайханы Болор-Эрдэнэ гэдэг. МУИС-ийн Хууль зvйн сургуулийн Олон улсын эрх зvйн дөрөвдvгээр дамжааны оюутан. 
 
-Энэ тэтгэлэгт хэзээ хамрагдсан бэ? 
 
-Хоёр жилийн өмнөөс “Сумитомо” корпорацийн энэ тэтгэлэгт хамрагдаж хоёр жил дараалан авч байна. 
 
-Энэ тэтгэлэг чамд яг яаж нөлөөлж байна. Тэр талаар жаахан дэлгэрэнгvй ярьж болох уу?
 
-Товчхондоо маш их. Хамгийн гол нь энэ тэтгэлгийн бусад тэтгэлгээс онцлох ялгаа нь шууд нэг, хоёрдугаар курсын оюутнуудад өгч эхэлдэг нь амжиргааны боломж муутай оюутнуудад vнэхээр маш их дэмжлэг болдог. Тэтгэлэг олгодог гол шалгуур нь голч дvн, сурлагын идэвх, авсан шагнал, спорт, урлагийн амжилтаар голчлон дvгнэж олгодог. 
Дvгнэхдээ хоёр шатаар дvгнэдэг. Эхний шат нь өргөдөл, эссе бичлэг байдаг. Харин хоёрдугаар шатанд тэнцвэл ярилцлага авдаг. Ярилцлагадаа тэнцэж, vнэхээр сурах эрмэлзлэлтэй болох нь тодорвол энэ тэтгэлэгт хамрагддаг. Хэрвээ анхнаасаа энэ тэтгэлэгт тэнцвэл дөрвөн жил авдаг. Сургуулиа төгстлөө энэ тэтгэлэгт хамрагдаж байгаа нь Япон улсын “Сумитомо” корпораци Монголын ирээдvйд хэрхэн санаа тавьж байгаагийн илрэл гэж талархаж явдаг. Энэ тэтгэлгийн хамгийн гол шаардлага нь тухайн оюутны сурлагын голч дvн л байдаг. Мөн идэвхийн оноо бас чухал. Тэр нь нийгэмд тустай ажил эрхлэх, оюутны сайн дурын vйлсэд манлайлан оролцох зэрэг vзvvлэлт байдаг. 
Энэ жил төгрөгийн ам. доллартай харьцах ханшаас шалтгаалан 950 гаруй мянган төгрөг авсан. Бусад тэтгэлэгийн хувьд янз бvрийн шаардлага, нөхцөл тавьдаг юм билээ. Энэ тэтгэлгийн гол шаардлага нь оюутан өөрөө хийчээгээд л сурлагаа сайжруулаад явах ёстой гэсэн ганц л зарчим байдаг. Бидний амьдралын гараанд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа “Сумитомо” корпораци болон Японы ард тvмэнд баярлаж байна. 
 
-Та нараас хойш энэ тэтгэлэгт хамрагдах дvv нартаа юу гэж сургамжлах вэ? 
 
-Монгол Улсад оруулах миний хувь нэмэр, эрхэм зорилго гээд эссегээ маш сайн бодож бичих хэрэгтэй. Эссегээ сэтгэлийн хөөрлөөр биш маш бодитой, ирээдvйд хэрэгжих нөхцлөөр бичих ёстой гэж санагдсан. Төгсөж гараад Монгол Улсдаа яг юу хийх юм, юу бvтээж чадах юм гэдгээ сайн гаргах хэрэгтэй. Мөн голч дvн өндөр байх хэрэгтэй. Нийгмийн хариуцлагатай, сайн дурын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгвэл болно доо. 
 
-Миний дvvгийн хамгийн ойрын зорилго юу вэ? 
 
-Хамгийн эхлээд гадаадад мастераа хамгаална. Vргэлжvvлээд дөрвөөс таван жил суралцана. Дараа нь ХХI зууны Монгол Улсын төлөө зvтгэнэ дээ. 
 
БЕРДИМУРАТ ЖАНИБЕКОВ: ГОЛЧ ДVНГЭЭ ХАНГАХЫН ТУЛД СЕГА ТОГЛОХ, ДЭМИЙ СЭЛГVVЦЭХ ЗАВ ГАРДАГГVЙ 
 
-Дvv өөргийгөө танил­цуулаач?
 
-Би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас ирсэн Бердимуратын Жанибеков гэдэг. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн дөрөвдvгээр курсын оюутан. Уул уурхайн ашиглалтын инженер болно. “Сумитомо” корпорацийн энэ тэтгэлгийг гурав дахь удаагаа авч байна. Анх хоёрдугаар курсдээ авч байсан. Би өөрөө алс хол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хvvхэд. 
 
-Энэ тэтгэлэгт хамраг­дахад гол нь юу нөлөөлсөн бол? 
 
-Алс холын Баян-Өлгийн хvvхэд гэдэг нь бас нэг жаахн нөлөөлсөн байж магадгvй. Гэхдээ хамгийн гол нь энэ тэтгэлэг бол маш шударга шалгуураар явагддаг гэж боддог. Оюутны сурлагын голч дvн хамгийн гол vзvvлэлт. Нэг оюутанд гурав хvртэл жил олгогддог нь жинхэнэ утгаараа алс холоос ирж суралцаж байгаа, амьдралын боломж тааруу над шиг оюутнуудад маш хэрэгтэй тэтгэлэг гэж боддог. Голч дvн гурав аравны хоёроос дээш байх ёстой. Энэ vзvvлэлт нь ч маш шударга сагнагддаг. Яагаад гэвэл ийм vзvvлэлттэй сурахы тулд сега тоглох, дэмий сэлгvvцэх зав гарахгvй. 
 
-Жишээ нь чамд энэ 500 ам доллар аль хэр тус дэм болдог вэ? 
 
-Маш их. Жишээ нь би хаа хол Баян-Өлгийн Улаанхус сумаас ирж Улаанбаатар хотод суралцаж байна. Анх би Монгол хэл сайн мэдэхгvй ирж байсан. 
Одоо тэгвэл Япон улсын “Сумитомо” корпорацийн сургалтын тэтгэлэгт хамрагдаж байгаадаа vнэхээр их баяртай явдаг. Бидний цаашдын амьдралд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа “Сумитомо”-д баярлалаа. 
 
Эх сурвалж: