sonin.mn
 
 
Булган аймгийн Засаг дараг Д.Эрдэнэбат албан ажлаар Улаанбаатарт ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр хөдөө аж ахуй, боловсролын талаар Булган аймагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хөөцөлдөх болон урлаг соёлын томоохон арга хэмжээнд оролцохоор ирж, ажлаа амжуулчихаад буцах гэж байгаа ажээ . 
 
-Та хотод хэзээ ирэв. Төлөвлөж ирсэн ажил тань амжиж байна уу? 
-За ирээд гурав, дөрөв хоночихлоо. Төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын ажлыг шахаж шаардах, дарга даамлуудтай уулзах зэрэг ажлаар л ирсэн. 
-Өнөөдөр хаагуур явав. Ямар ажил амжуулав даа? 
-Өө хэдэн яамны дунд л гvйгээд явна. Сая Хvнс, хөдөө аж ахуйн яамаар орсон. Одоо Боловсролын яам энэ тэр гээд л гvйх санаатай явж байна. Тавигдсан хөрөнгө оруулалтуудыг нааш нь цааш нь болгох, ажлыг нь шахаж шаардах, урагш нь явуулах гээд хөөцөлдөх ажил их байна. Ганц нэг эхлээд явж байгаа ажлууд зогсчих гээд тэгээд тэдгээрийнхээ араас л хөөцөлдөж явна. Тvvнээс гадна бас нэг томоохон арга хэмжээнд оролцох ажилтай ирсэн. Тэр ажил маань харин их сайхан болж өнгөрлөө. 
-Тэр том арга хэмжээ нь чухам юу байсан юм бол?
-Манай Булган аймаг Монголын алдартнуудын анхдагч, өлгий нутаг л даа. Тэр ч утгаараа ХХ зууны дуурийн манлай дуучин, Ардын жvжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайн 70 насны ойн арга хэмжээ өчигдөр /уржигдар/ болсон. “Их ёслолын дуун” хvндэтгэлийн тоглолтыг Урлагийн гавьяат зvт­гэлтэн, найр­уулагч Л.Эрдэнэ­­булган гуай маш сайхан найруулан тавьж, vзэгч олны хvртээл болголоо. Тэгээд тэр сайхан арга хэмжээнд оролцож, Х.Уртнасан гуайдаа хvндэтгэл vзvvллээ. 
-За энэ жил Булган нутгаар хаваржилт ямархуу байгаа вэ?
-Хуурайшилт ихтэй, хат­уухан хавар болж байна. Саяхан хvчтэй шуурга болж багагvй асуудал vvсгэлээ.
Тариалангийн гол бvс нутгийн хувьд хуурайшилт ихтэй байгаа нь араасаа олон асуудал, бэрхшээл дагуулдаг юм. 
-Зvvн аймгууд тvймэрт автаад байгаа. Булганд энэ асуудал гайгvй юу? 
-Манайд ч гэсэн болж л өгвөл тvймэр гарчих гээд байна. Угаасаа манайх чинь тvймрийн голомтод байдаг аймаг байгаа юм. Байнгын бэлэн байдалтай л байна. Ер нь энэ хавар онцгой хуурайшилттай байгаа. 
-Энэ хаврын тариалалт эхэлсэн vv. Ер нь тэр талын ажил ямархуу байгаа вэ? 
-Сая наашаа гарахынхаа өмнөхөн тариаланчдынхаа зөвлөлгөөнийг хийчихээд ирсэн. Бэлтгэл ажил хангагдаж, эхнээсээ энэ хаврынхаа ажилдаа гарцгаасан. Харин энэ хаврын тариалалтад хэрэглэгдэх техник, хэрэгслийн засвар vйлчилгээ их сайн хийгдсэн дvн мэдээтэй байгаа. 
-Таныг Төрийн ордонд УИХ-ын даргын өрөөний vvдэнд сандруухан гvйж явахыг харсан. УИХ-ын дарга, намынхаа даргатай уулзаж ярилцах асуудал их байдаг байх. Ер нь ингэхэд аймаг удирдах, аймгийн АН-ын дарга байх хоёрын дунд ялгаа байна биз?
-Байлгvй яах вэ. Асар их ялгаатай. Нам гэдэг бол vзэл бодлоороо нэгдсэн хvмvvсийн улс төрийн байгууллага учраас зорилго нь тодорхой. Засаг даргын албыг хашиж аймаг удирдана гэдэг бол хvний амьдрал, нутаг орон Булганчууд, нутагтаа амьдарч байгаа 60 гаруй мянган хvний итгэлийг дааж байгаа учраас өөр. Засаг даргын хувьд бол улстөржилт гэдэг зvйлээс холдож, төрийн ажилд орох учиртай. Улстөрийн намын даргын ажил бол vндсэндээ хаягдаж байгаа. Улстөрийг 2012 онд хийгээд дууссан, одоо бvрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжvvлэх “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийнхөө дагуу л ажиллаж явна. Энэ хөтөлбөрийг хэрэгжvvлэхэд манай багийнхан юу мэдэж чадах вэ тэр бvхнийг дайчлах, цаашлаад ард тvмний санаа бодол, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, Засгийн газрын бодлоготой уялдуулах гээд ур, ухаан шаардсан ажил л даа.
-Танаас өмнө Булган аймагт АН ер нь эрх бариагvй байх аа?
-Тийм. 20 гаруй жил улаан туг мандсан аймаг байлаа шvv дээ. Ардчилсан нам аймгийн удирдлагыг авснаар бvх зvйл алга урвуулах төдийд тэгширчихнэ гэж байхгvй. Мэдээж бэрхшээл байна. Бэрхшээлгvй ажил гэж байхгvй. Шvvмжлэх бол амархан. Ажил хийнэ гэдэг хэцvv. Ажлыг аль болох цалгардуулахгvй, хурдан хугацаанд бvтээмж сайтай гvйцэтгэх нь чухал. Ер нь төрийн байгууллага гэдэг vйлчилгээний байгууллага. Vvнийгээ л ойлгочих хэрэгтэй. Энэ чиглэл рvv орохгvй бол дарга гэдэг бусдаасаа тасарчихсан, чөлөө зөвшөөрөл олгодог, шалгадаг, хянадаг, загнадаг, зардаг гээд өөрсдийгөө арай өөрөөр ойлгочихсон ийм ойлголт байдаг юм байна. Эзэн хаан шиг эрх мэдэлтэй гэж боддог шиг байгаа юм. Vvнийг л байхгvй болгоё гэж байгаа. Яагаад гэвэл та бол төрийн ажлыг гvйцэтгэж байгаа төрийн vйлчилгээний ажилтан. Аймагт харъяа агентлагууд, суманд бол сумын Засаг даргын Тамгын газар тvvний харьяа мэргэжилтнvvд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бусад салбарынхан төрийнхөө vйлчилгээг хурдан шуурхай, хөнгөлөлттэй, нээлттэй хэлбэрээр vзvvлээчээ гэсэн зарчим руу бид тvлхэж байгаа. Сумдаар явахдаа ийм л юм ярьдаг. “Хvнд сурталгvй vйлчилж, иргэддээ ажлаа танилцуул, тэднийг сонс” гэж хэлж байгаа. Ингэж байж төрийн ажлыг явуулахгvй бол болохгvй байна. Аймгийн даргаар сонгогдоод хоёр жил хагас болох нь. Vлдсэн хугацаанд иргэдэд төрийн vйлчилгээг жинхэнэ утгаар нь vзvvлэхийн төлөө ажиллана. 
-Ингэхэд та Булган аймгийн хэд дэх дарга вэ? 
-За Засаг даргатай болсноос хойш бол С.Гvндэнбал, Л.Жавзмаа, Ч.Раднаа, М.Оюунбат дарга нарын дараа тав дахь Засаг дарга юм байна. Аймаг байгуулагдснаас хойш олон дарга, захиргааны дарга нар байсан. Тvvгээр тоолвол 20 дахь дарга нь.
-Та чинь Булганы унаган иргэн байх аа? 
-Тийм. Харин даргын хувьд зургаа дахь нь юм билээ. Өмнө нь дандаа гадны хvмvvс томилогдож байж л дээ. Г.Бадарч даргаас эхлээд Булган аймгийг нутгийн унаган хvмvvс удирдаж эхэлсэн байдаг юм.
-Тэгвэл хамтран ажиллах багаа бvрдvvлэхдээ “Зөвхөн Булган” гэж хандсан уу?
-Энэ аймагт төрж өссөн, vе удмаараа энэ аймагт амьдарсан хvмvvс арай илvv хариуцлага хvлээнэ гэж ойлгодог. Ядаж ичих булчирхайтай байна. Хvрээлэл ихтэй байгаа учраас янз янзын юмнаас айдаг. Vр удам, хойч vеэ боддог. Энэ чанараараа нутаг амь байдаг учраас нутгийнхаа хvмvvсийг удирдах албан тушаалд тавьчихыг боддог. Монгол Улсын иргэн хаана ч ямар ч албан тушаалд ажиллаад, амьдраад явах эрх нь нээлттэй. Гэхдээ л миний хувьд бодлого гэж байгаа. Одоо Эрдэнэт хот буюу Орхон аймагтай иргэдийн шилжилт хөдөлгөөн, харьяалалын асуудал байна. Энэ талаар Булган аймагт бас хар хайрцагны бодлого байх ёстой гэдгийг би хэлээд байгаа юм. Манай аймаг чинь газар нутаг жижиг, хvн ам цөөн. Яг Монгол улсын төвд, “хавиргандаа” 100 гаруй мянган хvн амтай том хоттой. Ганц Эрдэнэт ч гэлтгvй олон хvн амтай том аймгуудтай хөрш. Энэ жижиг аймгийн хувьд бидэнд өөрийн гэсэн “нутгийн vзэл” байхгvй бол цаашаа оршин тогтноход хэцvv. Саяхан л Эрдэнэт хоттой нийлvvлэх гээд бужигнаж байсан тvvх бий шvv дээ. Vvнийг мартаж болохгvй. Өөрсдөөс маань их зvйл шалтгаалж байгаа. Бид өөрсдөө их нvvгээд, яваад байвал энэ асуудал босч ирнэ. Бид улам нягтарч, аймгийн төвийн 12 мянга гаруй хvнийг 30 мянган болгоно, хот болгоно гэж зvтгээд, нэгдэх юм бол энэ асуудал холдоод явчихна.
-Д.Эрдэнэбат гэдэг даргаас Булганд юу vлдэж хоцрох бол? 
-Би Булган аймгийг нэг аймгийн дайтай болгоё л гэж зорьж, зvтгэж явна. Аймгийн хэмжээнд жишиг сум гэж ямар байдаг юм, ямар засаг захиргааны нэгжийг сум гэж хэлэх юм бэ. Тэнд ажиллаж байгаа хvмvvсийн ажил, амьдрал, vйлдвэр, vйлчилгээ, нийгмийн арга хэмжээ ямар байх вэ гээд олон талаас нь хөгжvvлэхээр зvтгээд явж байна. 
-Жишиг сумын ажил юу болж байна? 
-Сумын жишгийг харуулья гэсэн бодолтой зvтгээд яваа. Булган сумыг хот болгоё гээд төлөвлөлтөө хийчихсэн. 30 мянган хvн амтай хот болгохоор 2030 он хvртлэх мастер төлөвлөгөө гаргасан. Сумдыг загвар болгоод эхэлсэн. Хутаг-Өндөр жишиг сум болно. Сумаа vйлдвэрлэл vйлчилгээгээр хангах, иргэд ямар ажил орлоготой байх юм гэдгийг бид нар жишиг болгоод өгье. Ингээд тогтчихвол өөрсдөө цаашаа хөгжөөд явчихна гэж харж байгаа. Хутаг-Өндөр суманд хөрөнгө оруулалт гайгvй хийгдсэн. Аж vйлдвэрийн парк Монгол Улсын хэмжээнд 99 суманд байгуулахаар болсон. Энэ жил туршилтын хэмжээнд таван суманд хийгдэж, ажил хэрэг болоод явж байна. Улсын хэмжээний 300 гаруй сумаас таван сумыг сонгосон. Тvvний нэгд нь Хутаг-Өндөр сум сонгогдсон. Энэ бол бидний том давуу тал. Тэгээд аж vйлдвэрийн паркаа дагаад бvтээн байгуулалтууд босно. Цардуулын vйлдвэр гээд л. Дээр нь vр тарианы 15 тонны элеваторын төсөлд хамрагдсан. Мөн сvvн бvтэгдэхvvний жижиг цехvvд, ноос ноолуурын vйлдвэр гээд дагалдах бvтээн байгуулалтууд босч байна. Яг ийм жишгээр сумдаа бvсчилсэн. Хялганат, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэсэн дөрвөн бvсэд хуваасан. Аймгийн төв бол тусдаа явж байгаа учраас энэ дөрвөн бvсээрээ цаашаа хөгжөөд явчихна. Аймгийн Засаг дарга болоод нэг юман дээр их эмзэглэсэн дээ. Хvн ам их цөөхөн байна. Аймгийнхаа төвд 12 мянгахан хvн амтай аймаг Говь-Алтай, Дундговь манай гурав байгаа юм. Хvнээ өсгөе. Хvн өсөхгvй бол бид цаашаа оршин тогтноход хэцvv. Хvн оршин тогтноход гурван хvчин зvйл байгаа. Нэгд: Инженерийн шугам сvлжээтэй тохилог орон сууц. Одоогоор 20 гаруй компани энэ чиглэлд vйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн орон сууцан дээр долоо, найман компани ажиллаж байна. Тэгэхээр хvн амьдрах таатай орчин бvрдэнэ гэж харж байгаа. Хоёрт: Нийгмийн vйлчилгээ чанартай байх буюу vр хvvхэд нь сурч хvмvvжих сургууль цэцэрлэг, эмнэлэг, бусад соёлын байгууллагууд стандартын шаардлага хангасан тvвшинд ажилладаг байх ёстой. Гуравдахь нь ажлын байр. Энэ гурав цогцолж байж хvн амьдрах нөхцөл бvрдэнэ. Төрд ажиллаж байгаа нь болдог юм байж. Бусад нь яаж амьдрах юм. Ерөөсөө л хувийн хэвшил Монголыг vvрч яваа шvv дээ. Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжье. Ажиллах орчинг бий болгоё гэсэн хөтөлбөр боловсруулсан. Vйлдвэрийн бvс гаргаж өгч байгаа. 20 га-д vйлдвэрийн район гаргаж өгсөн. Барилгын материал энд байна. Модны чиглэлийн vйлдвэр, хөдөө аж ахуйн гаралтай бvтээгдэхvvний vйлдвэрийн бvс бас байна. Бусад хөнгөн vйлдвэрvvд ч байна. Vйлдвэрийн бvст төрөөс хийх, зохицуулах ёстой зvйлийг нь хангаад өгье гэсэн бодлого баримталж байна. Эрчим хvч, дэд бvтцийн хамааралтай зvйлийг нь төрөөс хөрөнгө гаргаад ойртуулаад аваачаад өгье. Та тэнд нь юмаа хий. Хөрөнгө мөнгө дутдаг юм бол хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулья. Төр, хувийн хэвшил хоёрыг хамтарч юм хийдэг болгоё. Анхнаасаа хамтарч ажиллая. Нэг vйлдвэр байгуулах гээд бариад эхэлж байхад нь мэргэжлийн хяналт нь, стандарт, эрvvл мэндийн байгууллага зэрэг шалгадаг, зөвшөөрдөг газар нь очоод зөвлөгөөгөө өгөөд хуулийн дагуу хамтран ажиллаж, тусалдаг ийм хэлбэр рvv оруулья гэж шийдээд явж байна. Ерөөсөө л хvнд суртлыг халж, хамтран ажиллаж чадвал жижиг дунд vйлдвэрvvд, ажлын байр нэмэгдэнэ. Хvнийг барилга барьчихсан хойно нь “буулга, нураа, зогсоо” гэдэг юм байж болохгvй. Анхнаасаа цуг хамтарч хийвэл ийм юм гарахгvй. Бид ийм л хэлбэр рvv явж байна. 
-Нутгархал, танил тал харах явдал ажилд тань нөлөөлдөг vv? 
-Огт байхгvй гэхгvй. Ер нь тийм нэг назгайдуу юм бий. Vvнийг жаахан эрчим оруулъя гэж vзэж байгаа. Ер нь хувь нь ч ялгаагvй хувьсгал ч ялгаагvй. Төр жаахан назгай байсан байна. Хариуцлага тун сул байсан. Өө ингээд болдог. Ийм л байдаг гэсэн маягтай явж ирсэн. Дэлхий ертөнц тэр чигээрээ хурдтай хөгжиж байна. Бид ч гэсэн хөгжих ёстой биз дээ. Бид сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстой. Дээр нь Булганчууд бид нэгдэж ажиллах ёстой. Булган гэсэн нэг сэтгэлийн гал байгаа тэрийг бадраах учиртай. Ингэж байж цаашаа явах ёстой гэж би харсан. 
-Урьд нь Булганд яагаад АН ялдаггvй байсан юм бол? 
-Бид 23 жил Булган аймагт сөрөг хvчин байсан. Та нар ийм байна бид ингэнэ гэж ярьдаг байсан. Одоо тэрийгээ л хийх, хэрэгжvvлэхийн төлөө зvтгэж байна. Ер нь шалгалт гэж ойлгож болно. Би бол тэгж л боддог. Хамтран ажиллаж байгаа нөхдvvдэд ч би тэгж хэлж байгаа. Ард иргэд та нарыг харж байна гэж. Аливаа юм цэгцтэй л байх ёстой. Тэр чиглэл рvv шахаж тэр чиглэл рvv ч манайхан ажиллаж байна. Харин АН ялдаггvй байсан тухайд ганц би дvгнэх нь жаахан өрөөсгөл юм. 
-Ард тvмэнд хvлээлт байсан учир АН-ыг сонгосон болов уу? 
-Тийм ээ. Ард иргэдэд хvлээлт байсан. Булганыханы амьдрах нөхцлийг сайжруулах гэж ярьж байна. Тэрийгээ хийж чадах юм уу. Ер нь бидний амьдрал яаж дээшлэх юм. Яаж сайжрах юм гэдгийг харж сонголт хийсэн. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямрал болж байна. Монгол Улс жижигхэн учраас тvvнд өртөж байна. Манай эдийн засаг гаднаас хамааралтай. Vеийн vед гаднаас хамааралтай явж ирсэн. Гадаадад жаахан хямрал гарахад л тэр нь хvндээр тусаад байдаг. Тийм учраас бид нөөц бололцоогоо дайчлаад өөрсдийгөө дэмжье. Ядаж өөрсдийнхөө тvvхий эдийг гадагшаа гаргахгvй байж орон нутагт vйлдвэрлэл эрхлэхийг дэмжье гэж байгаа юм . Жишээ нь: Эрдэнэтэд зуурмагийн vйлдвэр эрхэлдэг таван компани манайхаас хайрга дайрганы орд өгөөч гэж гуйж байсан. Би уучлаарай өгөхгvй ээ л гэсэн. Бид та нарт тvvхий эдээ өгчихөөд буцаагаад блок тоосго болгоод нэмvv өртөг шингээж худалдаж авдаг vе өнгөрсөөн. Та хэд vйлдвэрээ манай аймгийн нутаг дээр гаргаад ир. Заавал Булган сум биш Хангал, Бугат, Сэлэнгэ, Орхон байж болно. Манайд аж ахуйгаа бvртгvvл. Татвараа төл. Манайхаас ажиллах хvч ав. Тэгээд Эрдэнэт рvv бvтээгдэхvvнээ зар. Тэгвэл цахилгаан эрчим хvчтэй газар зөвшөөрлийг чинь өгье л гэдэг шаардлага тавьж ажилласан. 
-Засаг даргын мөрөөдөл юу вэ? 
-Хэний ч хамааралгvйгээр ойн захад юм уу, усны эрэг дээр байгалийн сайханд монгол ахуйгаараа тав тухтай амьдрах.Тийм амьдралыг би их хvсч мөрөөддөг. Бvх л хvн vvнийг хvсдэг байх. Маш тайван сэтгэлийн дарамтгvй амьдралыг бий болгохын төлөө зvтгэж явна.
-Таны сайн тамирчин гэх юм билээ? 
-Шатар, спорт тоглоом, урлагт их дуртай. Сайхан байгальд гараад сэтгэлээ амраах сайхан. Монгол амьдрал маань ер нь сайхан шvv дээ. Жаахан зав гарвал Баян-Агт руу, нутагтаа байгаа дvvгийнх рvvгээ давхичихдаг. Аргалын утаа, бууц vнэртсэн орчинд очих дуртай. Хөдөө өссөн болохоор багаас дасал болчихсон байдаг байх. Хөдөө очихоороо унтах дуртай.
-Монголчууд бvгдээрээ л дарга болох сонирхолтой. Харин дарга хvн энэ талаар юу боддог юм бол? 
-Би сайн цэрэг хэрэгтэй гэж боддог. Мэргэжилтэн маш сайн байх ёстой. Мэргэжилтнvvд яг хуулийн дагуу сэтгэл амар ажлаа хийх учиртай. Дарга болоод ч миний хэлсэн vг бий. Тэр удирдлагын хувьд асуудал байгаа. Асуудлыг даргатай ярина л гэсэн vг. Агентлагийн дарга нар сайн менежер байх ёстой. Удирдлагын хувьд орсон өөрчлөлтийг дандаа байгууллага дотроос нь тавьсан.
-Таны баримталдаг гол зарчим юу вэ? 
-Би өөрөө л хvн байх ёстой. Хvн шиг хvн байж vр бvтээлтэй амьдрах ёстой. Намайг өсгөсөн ээж маань хvн байх гэдгийг маш сайн ойлгуулсан. Чи өөрөө ноён нуруутай байх ёстой гэж байнга хэлдэг байсан.
-Анхдагчдын өлгий нутгийн даргын хувьд бахархал, омгорхол байна биз? 
-Булган жижигхэн ч гэсэн дандаа анхдагчид, эх орончид төрсөн байдаг. Орчин нь ч, сэтгэл нь ч сайхан л даа. Энд нэг энерги байгаад байдаг юм. Vvгээрээ бид омогших ёстой. Газар зvйн онцлог ч байдаг байх. Монголын таван их гол мөрөн урсдаг аймаг. Ийм аймаг өөр байхгvй. Хvн төрөлхтөн vvсч бий болсон цагаасаа хойш усаа дагаж амьдарсан. Хvннvгийн vеэс төрт ёс vvссэн гол нутаг бол манай аймаг шvv дээ. Тиймээс их хаадууд Булганы нутаг дээр амьдарч байсан ул мөр болох олон балгас, хиргэсvvрvvд байдаг энерги шингэсэн газар. Ийм сайхан газар нутгаа бид хайрлаж өвлvvлэх ёстой. Тиймээс “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох хөтөлбөрөө баталсан анхны аймаг.
-Та нэлээн уяхан хvн vv, vгvй юу?
-Гайгvй шvv. Гэхдээ өрөвдмөөр зvйл дээр нулимс унагах гээд байдаг юм. Инээмээр зvйл дээр инээнэ. Vvнийгээ нийтэд ил гаргахгvй талдаа. Харин сэтгэл хөдлөлөөрөө ажил шийддэггvй. 
-Аймгуудын Засаг дарга нарын дунд хөрөнгө, мөнгөөрөө дөрөвт эрэм­бэлэгдсэн баян дарга гэх юм билээ. Та ер нь аль хэр хөрөнгөтэй вэ? 
-Хөдөөгvvр явахад иргэд асуудаг л юм. Уг нь жилийн цэвэр ашиг нь тэрбум төгрөгөөс дээш тооцогддог хvнийг тэрбумтан гэдэг юм билээ. Миний хувьд бизнесийн салбарт ажиллаж байсан 15 жилд сайн муу зовлон жаргал бvгдийг нь vзэж туулсан, нойр хоолгvй зvтгэж явсан хvний хувьд жаахан хөрөнгө бий. 2007 онд нэг vйлчилгээний төв барьсан. Одоо зах зээлийн ханшаар тэрбум гаруй төгрөгийн л vнэлгээтэй эд. Одоо гэр бvлийн хvн маань бизнесээ аваад явж байгаа. Ашиг хонжоо харахгvй, авлигад өртөхгvй амьдраад явах бололцоотой гэж боддог.
 
Эх сурвалж: