sonin.mn
 
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд зэрэг 12 аймгаас фракцгүй Ардчилсан намыг дэмжиж уриалга ирүүлсэн” гэлээ
Тэрбээр цааш хэлэхдээ, “Намын удирдлагуудын зүгээс фракцгүй, хүчтэй Ардчилсан намын төлөө явах чиг хандлагыг барьж ажиллах болно. Ардчилсан нам энэ сарын 15-наас эхлэн “Аймгийн чуулган 2015” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэ аяны зорилго нь орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан, дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна” гэв.
 
Түүнчлэн "Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс олон хүнийг хоморголон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд С.Чинзориг сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдээрээ дамжуулан өргөн барина. Мөн Засгийн газраа хамтран байгуулсан олон намын дотроос МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдад зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүн томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна" хэмээн мэдэгдэв. МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг халсан гэсэн тоо гараад байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг