sonin.mn
 
 Түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухамед Мурсид засгийн газрыг эсэргүүцэгчдийг хөнөөхийг тушаасан хэргээр Египетийн шүүх 20 жилийн хорих ял оноолоо.
Мягмар гарагт Каирын Эрүүгийн шүүх түүнд 20 жилийн хорих ял оноосон байна. Шүүх хурлын үеэр Мурси болон бусад 14 яллагдагчийг төмөр сараалжинд оруулсан байжээ.
 
Энэ хэрэг нь Мурсиг төрийн эрхэнд байх үед буюу 2012 оны 12 дугаар сард гарсан хүчирхийлэлтэй холбоотой юм. Тухайн үед сөрөг хүчний эсэргүүцэгчдийг хөнөөхийг аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгосон гэж Мурсиг буруутгаж байгаа билээ.
 
Мурсид 20 жилийн хорих ял оноосныг “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж байна.
 
Мурси нь 2012 онд чөлөөт сонгуулиар сонгогдсон Египетийн анхны ерөнхийлөгч юм. Гэхдээ түүнийг 2013 оны долдугаар сард цэргийн эргэлтээр түлхэн унагаасан билээ.
 
Мягмар гарагт шүүхээс гаргасан шийдвэрийг олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилж магадгүй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
.