sonin.mn
 
 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
 
Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам /
Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
Журам батлах тухай / Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам /
Цогцолбор хөшөө байгуулах тухай / Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө /
НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай
Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай
НИТХ-ийн Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.