sonin.mn
 
 
УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулахад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Н.Батцэрэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлтээ байгаагаа хэлсэн. Тэрбээр хэлэхдээ, "Өмнө хэд хэдэн удаа сан байгуулж байсан ч тэдгээр нь амжилттай үр дүн үзүүлээгүй. Иймд Сангийн яамнаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж бүлэг дээр үзсэн” гэсэн юм. Хуралдааныг даргалагч “Энэ удаагийн хэлэлцүүлэг бол хэлэлцэх эсэхийг шийдэх шатны хэлэлцүүлэг юм. Иймд хэлэлцэх үед нь саналаа гаргаж болно” гэв. Үүний дараагаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг чуулганаар хийж эхлэв. Хэлэлцэх асуудлын эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж одоогоор гишүүд асуулт асууж, тайлбар авч байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг