sonin.mn
 
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Энэ үеэр хуралдааныг даргалагч Галын аюулгүй байдлын тухай хуулийг Засгийн газар татаж авч байгаа гэдгийг хэллээ. Тэрбээр мөн, "Засгийн газрын түвшинд техникийн шинжтэй асуудал гарсан тул уг хуулийн төслийг татаж авч байна. Түүнээс галын аюул буурчихаад татан авч байгаа хэрэг юм биш шүү" гэсэн тайлбарыг өгсөн. Үүний дараагаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулав. Уг хуулийн төслийн эхний түвшний хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тул өнөөдөр шууд санал хураалт явуулж байгаа нь энэ юм. Гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Одоогоор  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг