sonin.mn
 
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд үргэлжлэн хуралдана.
Тус бүлэг товын дагуу өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын сайд М.Энхсайханы Тавантолгойн гэрээний төслийн талаарх мэдээллийг сонссон юм. Өнөөдөр тус бүлэг 16 цагаас хуралдаанаа хийх ба хуралдаанаар Тавантолгойн гэрээний асуудлыг голчлон ярих аж. Учир нь тус бүлэг уг асуудал дээр байр сууриа нэгтгээгүй байгаа тул дахин хуралдах болсон гэж эх сурвалж мэдээллээ.
 
Б. Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг