УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөө өглөө Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг авч хэлэлцлээ. Энэ үеэр 2012-2014 оны 11 сар хүртэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шүүмжилсэн үг хэлсэн нь гишүүдийн анхаарлыг татсан юм.
Н.Алтанхуяг :
"Ийм хариуцлагагүй байдлаар бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж болохгүй. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болчихдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт би эргэлзэж байна. ЗХЭГ-ийн дарга С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм байдалтайгаар өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хувиарлах талаар ярьмаар байна. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ салах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд одоо хуралдаа цугласан ч юм алга. Тэгээд жижүүрийн юм яриад сууж байдаг. Мөрийн хөтөлбөрийг УИХ дээр тусгайлан ярих ёстой. Хүмүүс энэ мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд тойрч суугаад мөрөөдлийнхөө жагсаалтыг биччихдэг гэж ойлгодог. Зарим нь хэрэгждэг. Зарим нь хэрэгжихгүй үлддэг гэж шүүмжилдэг. Би АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр бол Засгийн газарт хамтарсан намуудын мөрийн хөтөлбөрийн гол зүйлүүдийг тусгасан амьдралд хэрэгжихүйц хөтөлбөр юм. Тиймээс ч бид өнгөрсөн хоёр жил уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан. Гэтэл Эрүүл чийрэг хүн хөтөлбөр 42,4 хувьтай гэх мэтийн юм яриад сууж байх юм. Энэ мөрийн хөтөлбөр АН-ын ард түмнээрээ хэлэлцүүлсэн санааг суурь болгоод МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Эрдэс баялагтай холбоотой санаануудыг шингээсэн, ИЗНН-ын байгаль хамгааллын нарийн бодлогуудыг тусгасан юм. Өнөөдөр Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир. Хүнээ орхиж болохгүй шүү" гэсэн юм.
Л.Ганзориг
Сэтгэгдэл0
Хавар болоод Задгай цагааны юм хөдлөө юу даа
Oyunhorol gej chatsag said hiine geheer Mongol dampuurhaas uur yahav dee
Хавар болоод Задгай цагааны юм хөдлөө юу даа
Сайханбилэг їнэн їхээнц байна
дэнзэнгийн ах бодлогоо ойлголоо юу?
Zasgiin gazart orson MAN-iin gishuud yuni turuund hantsui shamalj orson ajil ni hariutssan yamd hariya gazar heltsiin darga nar turiin alban haagchidiig halj orond uuriin namiin ulsuudiig tomiloh l ajil hiisen. Tsaashid ch urgeljilj bna. Yun bodlogo mantai, 1 jil hurehgui hugatsaand yaj ahiuhan yum tsohih ve gesen honotsiin setgelgeegeer ajillaj bgaa yum chini.
Zuv shdee AN olon turiin albanhaagchdiig halj helmegdyylj bailaa ard tumen martaagyi shuu
Алтанхуягийг огцоруулсан улстөржилт юу болоод өнгөрсөн вээ гэж уншигчийн хувьд өөрийн бодлоо бичлээ Алтанхуяг Чингис бондыг авчирсанаар нам дамжсан бүлэглэлүүдийн дайныг эхлүүлжээ Алтанхуяг бүлэглэлүүдийн шуналыг мэдсэн учраас бондыг сайн муу хамаагүй бүтээн байгуулалтанд тараах гэж зүтгэсэн байна Үүнд хорссон бүлэглэлүүд хар пиар цацаж үр ашиггүй уулзвар барьсан гэх мэтээр бүтээн байгуулалтыг нэг нэгээр гутааж эхэлсэн.Алтанхуягийг загнаж огцоруулсан новшнууд ямар шалтаг хэлж загнаж блаа Мөнгөгүй болгосон гэсэн Одоо зуун зуун саяаар идэж бна Хамгийн сүүлд АСЕМ ийн уулзалтанд зориулж 100 сая доллар гаргалаа Бурмаа мэтийн шизонууд давхар дээлээ тайл гэж орилж бсан Одоо өөрсдөө сайд болчихсон явж бна МАН засагт орохгүй сөрөг хүчин бна гэсэн Одоо хамтарчихаад явж бна Гаднаас олон зуун сая доллар зээллээ гэсэн Одоо зээл хэрэгтэй гэж Япон Хятад бусад орнуудыг ятгаж бна Тооцоод бвал дуусахгүй нэээ Гол нь нам дамжсан бүлэглэлүүд Алтанхуягийн амжилтаас айжээ Нам дамжсан бүлэглэлүүд Алтанхуягийг огцоруулах гэж олон удаа оролдож дийлээгүй Эцэст нь Элбэгдоржийг татан оролцуулсан бна Олон фронт дээр тулалдаж байсан Алтанхуягт хань хэрэгтэй байв Үүнийг гадарласан Элбэгдорж Энхбаярыг сулласан Энхбаярын шунал хаашаа явахыг Элбэгдорж мэдэж байсан Эрх мэдлийн шуналтай Энхбаяр Алтанхуяг дээр очиж наалдсан Улс төрийн тэмцэлд ядарсан Алтанхуяг шуналтай Энхбаярыг урхи байна гэдгийг харсангүй Энхбаяр Элбэгдоржид ашиглуулж байна гэдгээ мэдсэнгүй Ингээд Алтанхуягийг огцоруулсанаар бүх бүлэглэл ашиг олоогүй бүгд хоосон хоцорсон юм АН ын ачаар бүх эрх мэдэлд хүрсэн Элбэгдорж Алтанхуягийг огцоруулсанаар АН ын гайгүй байсан рейтинг шалны алчуур болгож ачийг хариулсан Нам дамжсан бүлэглэлүүдийн тэмцэл өсөлттэй явсан эдийн засгийг зохиомолоор унагааж хямараасан Үр дүнд Монголын ард түмэн хохирлоо Одоогийн эдийн засгийн уналт бол бүлэглэлүүдийн өдөөсөн зохиомол хямрал шүүү
Буруу бодлого явуулж эдийн засгийн хүндрэл авчирсан хажуугаар нь идэж уухаа мартаагүй харин ч улс орныг дампууруулсан ял асуух бусуу Энэ их өрийг ард түмэн төлнө малаа
altankhuyag ajilsag hicheengui. tuund aldaa, onoo bii. hereg erhlehin darga baisan hunee erunhi said bolgoh gej fraktsaaraa demjuulsen. getel nuguuh ni itgelig ni evdsen. bayartsogt, saikhanbileg 2 altanhuyagig huursan. hetsuuhen uym bolchihloo doo.
Jonkhuu Battulga l buhniig nuraasan Odoo ch nuraasaar l
Like
Алтанхуяг сайд байхдаа их зүйл хийсээн. Ард түмэн мэднэ. Харин түүнийг хэт бие даасан бодлого явуулж, өөрснөөс нь тасарч эхлэхэд огцоруулж их хөрөнгө дээр тоглохоор болсон. Үндсэндээ одоо АН аль хэдийнээ 25 нас хүрчихсэн. МАН өвөөтэй улаан цайм явалдан МАХН өвөөг араар нь тавьдаг болжээ. Таван толгойн нүүрсний ордыг ашиглах хүсэлтэй гадны өөр олон корпорациуд байна. Тэдний онцлог нь ямар хээл хахуулийн асуудал байхгүйгээр хамтран ажиллах зорилготой юм.
Их зүйл биш их хулгай хийсэн. Зөв тодорхойлж сур 112.72.13.116 -аа
Chi muu golog yugaa mednee. Chi saltaagaa maajaad hevtej bai.
Altanhuyag shi erunhii said dahij mongold torohgui l bolov uu hezee negen tsagt ene buhiig humuus oilgono baih
battulgin ajil bish elbegdorjin gevel unend oirtono.
odoogiin zasgiin gazar bol business bulegleliin toroor togloson, songuuliin ur dung ul oishooson toriin ergelt mon, odoogiin tavantolgoin geree ch iim baidlaar yavj bn, tor zasag ni teneg bj bolno, business iim ovlogogui bval ene uls tun amarhan mohno
Унасан хун ууртай гэж. Гэхдээ тийм сайн юм бол наад уураа хэт шуналаасаа болж юм узээгуй юм шиг аашилж байж унах нухээ ухсан еертее, тэр нухэнд чинь АТГ, прокурортой нийлж тулхэн унагасан Зи, Женхо, Дорлигоо, Эба нарт л гаргамаар юмдаа.
Altanhuyag saidiin haa ch hurehgui gedeg ni anhnaasaa l haragdaj bsan shuu,, ten eg patsaaniig oiriin ued zailuulah hereg garlaa daa!
Хаа сайгуй хэдэн гишууд тууний хамаатнууд идэж ууж байна. Дээд боловсролын шинэчлэл тосол хаачив аа???
Өмнөговьчуудад хайрыг тасан Хүрэлсүх сайдын тухай магтаал Бүх мэдээллийн чимэг болж байна Улс төрч хүн байтугай жирийн уншигч ичмээр юм. Ийм юм бүү хийж бай Хүрэлсүх сайд аа. Та өөрийнхөө хийх ёстой ажлаа л хийсэн бусуу. Уул нь эрт шийдэх ёстой байсан юм. Нэг юм хийгээд л орон даяар орилох хэрэггүй Үүнийхээ төлөө хэн нэгнээр талархал хэлүүлж түүнийг нь бүх мэдээллээр цацах нь нэгд ийм өндөр амбаны хүний хийдэг зүйл биш л дээ. Хоёрт хүмүүс үүнийг уншаад л Таныг шоудлаа гэж шүүмжлэх болно. Ажил хийх шоудах хоёр өөр зүйл шүү дээ. Дахиж ийм юм хийхгүй байвал дээр дээ
Denzengee duudaachee s d a chini...
Сайн байцгаана уу? Маний хувьд, 1989 оноос одоог хүртэлх ЕС нар дундаас боломжийн ЕС гэвэл Алтанхуяг байсан. Яахав, эндүү ташаан, алдаа мадагийн тухайд гэвэл Монголын Ахуйг өчүүхэн ч атугай хөдөлгөж явуулахын улмаас хүн төрхтөө орж хүмүүжээгүй агаад боловсроогүй усан ногоон зарим нэгэн этгээдийг Засгийн Албанд тохоон томилсон. Энэ бол Төрөө гээгээд махбоддоо хөтлөгдсөн Алтанхуягийн гор нь. Дашрамд хэлэхэд, МОНГОЛЧУУД БИД ТӨРӨӨ ГЭЭЖ ХАЯЧИХААД МАХБОДДОО ДӨРЛӨГДӨЖ ХӨТЛӨГДӨӨД БАЙХ ХИЭЭС ХЭТЭРЧ БАЙГАА. ҮР НЬ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ОРУУЛЧИХААД БУЙ ОРОН УЛС МИНЬ. ЮМ БҮХЭН ХҮЙН ХОЛБРР ШҮТЭН БАРИЛДЛАГАТАЙ ГЭДГИЙН УЧИР УТГА УЧИГ ТАЙЛАЛ ТАЙЛГЫГ НЬ НЭГЭЭР НЬ ҮЛЭМЖЭЭР НЬ УХААРЧ СЭХЭЭРЧ АГУУЛГААР НЬ УХАГДАХУУНААР НЬ ОЙЛГОЖ СЭРСЭН ТӨРӨӨ ГЭЭГҮЙ, ХҮН ХҮМҮҮЖИЛТЭЙ, ТЭНГЭРЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЭРЭМБЭ ЗИНДАА ЧАНСААТ МОНГОЛЧУУДЫГ МИНЬ БОЛОХООР БОСГОНЫ ШОРОО ХАВЬЦАА Л ХӨЛБӨРҮҮЛЭЭД ХӨГЛӨГРӨГДҮҮЛЭЭД БАЙЛГАХ НЬ ХАРУУСАЛТАЙ, ХАРАМСАЛТАЙ, ЁСТОЙ НЭГ ЯНЗЫН, ДУРГҮЙ ХҮРМЭЭР.
Хэвийн байсан эдийн засгийн өсөлтийг зогсоосноор барахгүй сүйрэлд оруулж, дааж давшгүй их өрөнд оруулсан этгээд бол яах ч аргагүй Алтанхуяг. Бүх баримт хуучраагүй шинээрээ байтал, бүх нүгэл нь хэн бүхний нүдэн дээр ил байтал түүнийг хамгаалах, далдлах ямар ч арга байхгүй. Түүнээс гад намын нэрээр монголчуудын талцуулан хувааж хамгийн хортой хэрэг хийсэн гол эздийн нэг энэ Алтанхуяг. Түүнээс гадна ард түмнээ талцуулан хувааж дундаас нь ашиг хонжоо олж байгаа монгол түмний өнөөгийн хамгийн заналт, хортой этгээдүүд бол АН-ын З.Энхболд, Бурмаа, Г.Баярсайхан, Эрдэнэ, Батзандан... МАН-ын Нямдорж, Арвин.. нар мөнөө с мөн. Эднийг хэзээ нэг цагт шудрага шүүх шүүнэ.
Алтантуяа п.... Монгол орноор тоглосон. Их юм хийсэн, гэхдээ хувьдаа шүү. Ичихгүй #ас хүн загнаастай. Хийснн үйлийнхээ үрийг эдлэх байлгүй дээ.
manai ene ondor sentii ih hurlaas buusan hymyys er ni yagaad ingeed alban tushaaltai bgaad bdg um be.ajil hiij chadahgyi bnaa buruu hiigeed bnaa geed buulgaa biz dee.odoo ichihgyi daraagiin zasgaa muulaad suugaad bh um.joohon ch gesen ner tortei yadahdaa ichideg baimaar umaa.er ni ajilaa hiij chadaagyi buusan hymyystei er ni yagaad hariutsalga tootsdogyi um be.och tochnoonor ideed uugaad ter ni batlagdaad bhd l balgaad bh umaa.ta ner ardyn hyyhdiig yaj shiitgedeg bilee.en chini er ni ardchilsan uls umuu esvel bogd haant ulsyn ye ni ireed bgaa umuu
ийм тэнэг ёс -- монголын түүхэнд байгаагүй ёс- хийх хүн нь мулгуу болохоор хороо дүүрэг нийслэлд ч гэсэн дээрэмчид тонуулчид цугласан нь тодорхой.
Хун нь зов, зориг зурхтэй байсан. Даанч багаа буруу бурдуулж торийн албыг чадваргуй пацаануудаар дуургэсэн нь зальтангуудын аманд орсон л доо. Гэхдээ толгой илуу одоогийн нохдуудээс.
Алтанхуяг аа, тэр бондын мөнгө хаачсан бэ, Н.Батбаяр та 2 бол шоронд байх ёстой хүмүүс шүү, хариуцлагаа хүлээх цаг ирнэ ээ,
Би монголын нийгэмд мэдрэмж гэдэг үг хэрэглэсэн хүнийг өвчтөн болгож хүний сэтгэцийн нэг тал болох ойлголт гэдэг үгээр бүхнийг төлөөлүүлж байсан үеэс одоог хүртэл амьдрал туулж яваа мэдэрсэн,өрөвдсөн, хайралсан,бахархсан,ойлгосон, бүтээсэн нэгэн монгол. Алтанхуягийн дээрхи харамсал маш зөв уг нь ийм хүн л цагаан алт шиг хэрэгтэй болсон цаг,үе. Алтанхуягийн засгийн газрыг огцоруулсан нь өөрсдийнхөө шунал тачаалыг хүний дээд болгож орой дээрээ мандуулсан хамгийн муу үгээр нэрлэвэл зохих бүлэг, хэсэг нөхдийн "бүтээлч" түүхэнд тас хараар үлдэх ажил. Оюунхорол,Бурмаа, сайхан билэг, Энхсайхан бас цээжилснээ гайхуулж байнга орилдог одоо хэл нь татсан юм шиг болсон Ж.Энхбаяр... гээд л... авдаа даанч. Элбэгдорж Алтанхуягт ямар нэг юманд хонзогнодог юм шиг санагдсан. Алтанхуягийн З/Г их хэрэгтэй зүйл хийсэн. Алтан хуягийг ирэх сонгуулиас хасаж болохгүй хүн. Монголчуудад минь хэрэгтэй.
бондын мөнгийг харин ч зөв юманд зарцуулсан. харин түүнээс нь АН идэх гэхээр нь хэнийг ч ойртуулаагүй нь түүний хувьд огцорох шалтгаан болсон. Хоосон Элбэгдорж шиг тэрээр үзэл суртал ярьж цэцэрхдэггүй. Ажлаа хийдэг, хийж чаддаг хүн хэрэгтэй. Сайханбилэг пацаан бүр 360 градус эргэчихсэн дүнхүүтэж өгч байна. Ганцхан логотой сууж байна. хахаха