sonin.mn
 
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличко нар өчигдөр Цагаан ордонд уулзаж, Украины хямрал болон тус улсын авлигатай тэмцэх асуудлыг хэлэлцсэн гэж Цагаан ордноос мэдэгджээ.
Авлигыг таслан зогсоож, ил тод байдлыг сайжруулах нь Украины байдлыг сайжруулах чухал арга хэмжээ юм гэж Байден Кличкод мэдэгджээ.
 
Дэд Ерөнхийлөгч болон хотын дарга Украин болон ОХУ хоорондын маргаан болон Украинд шинэчлэл хийхийн ач холбогдлын талаар мөн хэлэлцсэн байна.
 
Ил тод байдлын олон улсын индекст Украин авлигын үзүүлэлтээр 175 орноос 142-т жагссан ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг