sonin.mn
КАТМАНДУ. /PL/. Өнгөрсөн сарын 25-нд Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсдэгсдийн тоо 7365, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 14355 болж нэмэгдлээ гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ. Амьд хүн байх магадлал буурч байгаа хэдий ч 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүсэд аврах ба эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
 
Балбын Онцгой байдлын үед ажиллагаа явуулах төвийн гаргасан хохирлын талаарх шинэчилсэн мэдээнээс үзвэл, энэ байгалийн гамшгийн улмаас засгийн газрын харьяа байгууллагуудын 10744 барилга байгууламж бүрэн сүйтгэгдсэн бол 14741 байшин барилга хэсэгчлэн эвдэрчээ.
 
Мөн 191 мянган айлын сууцыг засал авахааргүй болтол нь сүйтгэсэн бол 175 мянган айлын сууц ноцтой эвдэрч гэмтжээ.
 
Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, эдгээрийг сэргээн засахад хоёр тэрбум орчим доллар шаардлагатай.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:  "Монцамэ"