sonin.mn

НАГАСАКИ. /NHK/. Цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын тулд хүчин чармайлт гаргахыг Японы баруун өмнөд нутгийн Нагасаки хотын дарга АНУ-д уриаллаа.

Нагасаки хотын дарга Томихиса Таүэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан орлогч Роуз Готтемюллертэй Вашингтон хотод уулзахдаа ингэж уриалсан байна.

Цөмийн зэвсгээс ангид болох ажлыг урагшлуулахад илүү хамтран ажиллахыг АНУ-аас хүссэн гэж уг уулзалтын дараа Таүэ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн “Би Японы цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки болон Хирошима хотын оршин суугчдын хүсэлтийг уламжилсан” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Нагасаки болон Хирошима хотод айлчлахыг тэрбээр дахин урьсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг