sonin.mn
 
Мексикийн нэгэн галт уулын дээгүүр янжуур шиг хэлбэртэй нисдэг таваг ниссэнийг “YouTube”-д тавьсан шинэ дүрс бичлэг харууллаа.
Шинжлэх ухааны “Mister Enigma” цахим хуудас энэ дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ. Үл таних ийм биет Мехико хотоос зүүн өмнөд зүгт 69 км зайтай байдаг Попокатепетль галт уулын дээгүүр тавдугаар сарын 3-нд нисчээ.
 
Дүрс бичлэгээс үзвэл, нисдэг таваг тус галт уулын дээгүүр өнгөрөөд, хэдхэн секундын дотор алга болжээ.
 
Шинжээчдийн хэлснээр, энэ биет нэлээд том хэмжээтэй байсан аж.
 
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотын дээгүүр мөн нисдэг таваг үзэгдсэн юм. Гэхдээ хэмжээ болон хэлбэрээрээ тэр нисдэг таваг сүүлд Мексикийн дээгүүр ниссэн нисдэг тавагтай адилгүй байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг