sonin.mn
Мэргэжлийн ур чадварын олон улсын хамгийн том уралдаан болох „WorldSkills“ буюу „Дэлхийн ур чадвар“ тэмцээнд Монгол улс анх удаа оролцоно. 
Бразил улсын Сан Пауло хотод 2015 оны 8 сарын 11-нээс 16-ны хооронд зохион явагдах 43 дахь удаагийн „Дэлхийн ур чадвар“ тэмцээнд өрсөлдөх монголын багийг Монгол улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсролын байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран өнгөрөгч онд сонгон шалгаруулсан юм.
 
Тэмцээний  бэлтгэл ажлыг хангахад Монгол улсын Хөдөлмөрийн яам, „Германы олон улсын хамтийн ажиллагааны нийгэмлэг“ (GIZ)-ийнГерман, Швейцарь, Австралийн Засгийн газрын санхүүжилтээрХөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй „Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төсөл,„Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг“ (KOICA) хамтран ажиллаж байна. Уг 3 байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс 2014 онд “Дэлхийнурчадвар”байгууллагын 69 дэх гишүүнээр элсэн орж 2 жил тутамд зохиогддог „WorldSkills“ мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм.
Энэ удаагийн„Дэлхийн ур чадвар“ тэмцээнд өмнөх жилүүдтэй харьцуулахадхамгийн олон өрсөлдөгч буюу 49 орны 1200 орчим оролцогч мэргэжлийн 40 гаруй төрөлд ур чадвараа сорьж байгаагаараа онцлогтой.
 
Монгол улсыг төлөөлж МСҮТ-үүдийн 9 суралцагч цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наалт, токарь, тогооч, мужаан, үсчин, гоо сайхан, гагнуур гэсэн мэргэжлийн төрлүүдээр өрсөлдөхөөр бэлтгэж байна. Энэ тэмцээнд оролцох нь Монгол улс хувьд өөрийн орны мэргэжлийн боловсрол, сургалтын түвшинг дэлхийн бусад орнуудтай харьцуулах, олон улсын стандарт, сүүлийн үеийн шинэлэг технологоос суралцах  цаашлаад монголын мэргэжлийн боловсролын нэр хүндийг өргөхөд дөхөм болох учиртай.