sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/.  АНУ болон БНХАУ-ын Стратеги болон эдийн засгийн яриа хэлцээ ирэх сарын сүүлээр Вашингтон хотод болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.
Энэ нь 2009 онд Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойших долоо дахь удаагийн уулзалт аж. Энэ уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм.
 
Яриа хэлцээг хоёр улсын албаны хүмүүс, тэдний дотор, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жек Лью, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөх Ян Зечи болон Ерөнхий сайдын орлогч Ван Ян хамтран даргалах аж.
 
Яриа хэлцээнд оролцогчид хоёр талын төдийгүй, бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг