sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ITAR-TASS/. Балбад мягмар гарагт буюу тавдугаар сарын 12-нд 7.3 магнитудын хүчтэй дахин газар хөдлөх үеэр амиа алдсан хүний тоо 65-д хүрсэн тухай тус улсын Онцгой байдлын үндэсний төв мэдээлж байна.
“Бидэнд 65 хүн амиа алдаж, 1926 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байна” гэж тус төв “Twitter” дэх хуудсандаа мэдээлжээ.
 
Газар хөдлөлт мөн Энэтхэгт мэдрэгдсэн бөгөөд тус улсын Шинэ Дели болон Калькутта хот ажлаа түр зогсоосон байна. 17 хүн амиа алдсанаас 16 нь улсынх нь зүүн нутагт оршдог Бихар мужид амиа алдсан тухай Энэтхэгийн Дотоод хэргийн яам мэдээлжээ.
 
Энэтхэгийн Цаг уурын газар эхний газар хөдлөлтийн дараа 4.2-6.2 магнитудын хүчтэй наад зах нь зургаан чичирхийллийг бүртгэсэн байна. Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 25-нд болсон бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн дараа 3.2-6.9 магнитудын хүчтэй 100 орчим түлхэлт бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 25-ны газар хөдлөлтийн улмаас 8000 гаруй хүн амиа алдаж, 18000 орчим хүн гэмтэж бэртжээ. Байгалийн гамшгийн улмаас хагас сая гаруй байшин барилга эвдэрсэн эсвэл бүрэн сүйдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг