sonin.mn
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүртгэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
 
Сонгинохайрхан, Шижирийн хөндий    
Сонгинохайрхан, Шижир уул  
Баянзүрх, Улиастайн бага ам    
Баянзүрх, Богдын давааны ам  
Хан-Уул, Улаан овоот  
Хан-Уул, Улаан овоот  
Налайх, Нисэх хотхон  
Багануур, Булагтай  
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг  
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг 
 
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.