sonin.mn
Азийн хөгжлийн банкнаас манай улсад зээлийн 18 төсөл, буцалтгүй тусламжийн  9 төсөл, техникийн туслалцааны 30 төсөл хэрэгжүүлж байна.
Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг АХБ-наас амжилттай хэрэгжүүлж байгааг албаныхан тодотголоо Уг  хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй юм. Өнгөрсөн сард УИХ-аар “Нийтийн тээврийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталсан. Ингэснээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх боломж бүрдэж буй юм. Эл төсөл 2016 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд  иргэдийн нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацаа 20-40 хувиар буурах, нийтийн тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө 70-80 хувиар буурах тооцоо гаргажээ. Төслийг эрчимжүүлэхээр  АХБ-ны Зүүн Азийн хэлтсийн мэргэжилтэн Арнауд Хэкман Монголд томилогдон  ажиллах юм байна.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг