sonin.mn
УИХ-ын гишүүн асан, “Ард түмний нам”-ын дарга асан Л.Гүндалайгийн хувь заяа ирэх тав дахь өдөр шийдэгдэх бололтой. 
 
Учир нь мань эрийн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая” гэгч сүрхий нэртэй намыг бүртгэж авах эсэх нь тэр өдөр тодорхой болох юм. Монголын улстөр, ард түмэнд хэн бэ гэдгээ гайгүй сайн таниулсан Л.Гүндалай гэгч энэ эр УИХ-д АН-ыг төлөөлөн нэртэй, сүртэй явсан сайхан цаг бий. Сүүлдээ тар нь танигдсаар АН-аас хэд гарч, эргэж буцан гүйж очсоор гайгүй байсан нэр хүндээ өөрөө л шавартай хутгасан билээ. 
 
Адаг сүүлд нь хөхөө өвлийн хүйтнээр Д.Сүхбаатарын талбай дээр сууж, гарын үсэг цуглуулан “Ард түмний нам” гэгчийг байгуулсан. Харин тун удалгүй нөгөө намынх нь сураг алдарч өөрөө ч чимээгүй болсон. Одоо тэгвэл тэрбээр Эрдэнэт хотод суурьшин, тус хотоос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Мөн "Ард түмний нам"-аа орхиж, шинэ нам байгуулснаа ч дуулгасан. 
 
Харин Л.Гүндалайгийн “Ард Түмнээ Хайрлая” намыг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг энэ сарын 22 буюу ирэх баасан гаригт Улсын дээд шүүх шийдэх учир түүний цаашдын хувь заяа чухам тэнд л шийдэгдэх болчихоод байгаа юм. Хэрхэхийг хүлээх, харах л үлдлээ.
 
Эх сурвалж: