sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Валерий Чалый өчигдөр Японы Гадаад хэргийн дэд сайд Исумаса Нараминетэй уулзаж, Украинд Японоос олгох 1.5 тэрбум долларын зээлийн талаар хэлэлцлээ гэж тамгын газрын хэвлэлийн алба мэдэгдсэн байна. Улс орны хөгжлийн хөдөлгүүр болох хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхэд зориулах 1.5 тэрбум долларын зээл олгож, их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлж байгаад Чалый Японд талархлаа илэрхийлжээ.
 
Украины эдийн засгийг тогтворжуулж, шинэчлэлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Засгийн газар нэмж 316 сая долларыг Украинд олгохоор болжээ.
 
Үүнээс гадна талууд Минскийн гэрээний хэрэгжилт болон НҮБ тэргүүтэй олон улсын энхийг сахиулагчдыг Украин руу илгээх асуудлыг хэлэлцсэн байна.
 
Зургадугаар сарын 7-8-нд Германд “Их-7”-гийн уулзалт болохтай холбогдуулан Чалый, Японы байр суурь их чухал юм гэж мэдэгджээ. Донбасс бүс нутгийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлыг уг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэнэ гэдэгт Украин найдаж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"