sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Украины хүчин өнгөрсөн 24 цагийн хугацаанд өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын газар нутаг руу 33 удаа гал нээсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдэв.
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины хүчний 33 удаагийн гал нээсэн тохиолдлыг бүртгэн авлаа. Украины тал хүнд зэвсгийг хэрэглэсээр байна" гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг Донецкийн мэдээний агентлаг уламжилжээ.
 
Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Украины хүчин Донецкийн газар нутаг руу их буугаар таван удаа, танкаар нэг удаа, хуягт машинаас хоёр удаа, мина харвагчаар 17 удаа, агаарын довтолгооноос хамгаалах системээр хоёр удаа, танк эсэргүүцэх залуурт пуужингаар нэг удаа, гранат шидэгч болон жижиг буугаар таван удаа гал нээсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"