..Тавиад оны дундуур өргөн төмөр зам Сайншанд руу хүрч очлоо. Оросууд ч ёстой бужигналаа даа. Ар Сайншанд хэмээх хот боссон тэр хонхор аймгийн оршуулгын газар байсан юм. Талийгаачийгаа голдуу ил задгай тавьдаг байсан учир хаа л бол хүний хүүр. Зарим нь халуун наранд хөөгөөд босоод суучихдаг байсансан.
“Чөтгөрийн хонхор” гэнэ. Шөнө бол түүгээр хүн явахгүй дээ. Морь тушчихлаа л гэнэ. Нүцгэн хүн хөөлөө л гэнэ. Эмэгтэй хүн дуулаад байсан л гэнэ. Янз бүрийн дэл сул яриа дэгдэж байх үед төмөр эам барихаар оросууд хүрч очсон юм. “Чөтгөрийн хонхор”-ын ил задгай бүх шарил цогцсыг хамж, тэр шинэ хотынхоо байшингуудын доор нүх ухаж булаад дээрээс нь барилга барьчихсан. Эхлээд ийм чөтгөртэй газар яаж айл амьтан байх юм хэмээн цэрвэцгээж байснаа дараахан нь орон сууцны дугаар олдохоо байж билээ. Ар Сайншандад чөтгөртэй байшин л лав дуулдаагүй, мянга мянган айл жаргалтай тэнүүн амьдарч байгаа билээ. Газар ашиглахыг би ийнхүү нүдээр үзсэн болохоороо Улаанбаатар хотын хойд талын оршуулгын газруудыг хамгийн удсан хэсгээс нь буулган орчин үеийн сүрлэг хорооллууд барья гэж санал тавиад байдгийн учир энэ. Миний саналыг нохой хуцахын дайтай ч ойлгодоггүй юм даа.
Төмөр зам барьж байгаа оросууд их тансаг амьдардаг байсан даа. Өдөрт өчнөөн олон үхэр хонь нядална. Нядалгааны газрын бараг “орон тооны хүн” нь Мөөм. Өглөө араг үүрээд гарна. Үдээс хойш араг дүүрэн цувдай, дайвар махтай ирнэ. Оросууд нядалсан малынхаа тураг махыг элэгтэй нь л авна. Бусдыг нь баастай нь модон онгоцоор урсгачихна. Мөөм, онгоцны төгсгөлд суугаад өнөөх цувдайг арчиж цэвэрлэж авна. Тэгээд жийргэвчтэй том аргаар нэг цувдай авчирч чанана. Борцолно. Хавь ойрын айлуудад болсон, түүхий тараана. Мөөмийг арагтай цувдай үүрээд ирэхээр манай хавь ойрынхон “цувдайн баяр” хийх нь тэр. Гүзээг маш сайхан хуулж уушигтай хамт борцолно. Хярамцаг хийж хадгална. Гүзээ, уушиг, сархинагны борцтой шөл бол өвөл хаварт хамгийн сайхан хоол.
Миний Мөөм ингэж эцэг эхийн байрныхан төдийгүй танил тал олон айлыг тарган цувдайгаар “тэжээж” байсан даа. Мөөмийн маань үед аймгийн төв, хөдөөд очоод төрчихөөр газар байсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Есөн хүүхдээ өөрөө л эх барьж авсан гэдэг юм. Намайг дөнгөж гарангуут хөдсөнд боож тавьчихаад хувингаа барьж очин ингээ сааж байсан гэдэг. Тэгээд ч зогссонгүй, айлынхаа хүүхэн рүү “Би ингэнээс чинь саалцаж өгөх үү?” гэж. Цаадах нь “Хүүе яанаа, чи чинь дөнгөж сая төрөө биз дээ” гэхэд “Сэжиглэж байгаа бол болих л үгүй юу” гээд орчихож байсан гэдэг. Миний Мөөм гэж ийм л нэг эршүүд бор авгай байлаа даа. 93 сүүдэр элээж хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Мөөмийгөө гар дээрээ асарч, үрийн ёсоор хандсан гэж боддог байсан бол, одоо нэхэн санахнаа ачийнх нь арван хувийг ч хариулж чадаагүй л юм билээ. Мөөм минь наян хэдтэй нүд нь сохорсон. Эмч “мэс засал хийвэл хийх л юм даа” гэлээ. Бид “Насны юм. Үхэхээс нь өмнө мэс хүргээд ч яахав дээ” гээд тэр чигт нь орхисон. Одоо бодохноо “Тэр үед мэс засал хийсэн бол нас баран бартлаа мөрөө харах байсан болуу” гэж харамсана. Би хичнээн ажилтай байсан ч өдөрт Мөөмтэйгээ яриад, хуучлаад суух нэг цагийн чөлөө байсан даа. Тэгсэнгүй. Нэгдүгээрт, сэтгэлийг нь засч, сайхан яриа хөөрөө үүсгэдэг байх нь яав даа. Хоёрдугаарт, тэр их түүхийн “амьд судраас” ганц өгүүлбэр ч болсон бичиж тэмдэглэж авч байх минь яав даа. Насаараа сэтгүүлч нэр зүүж явсан хирнээ дэргэдээ байгаа тэр “амьд судраас” яасан бага юм авч үлдэв ээ гэж харамсах явдал их гарах юм. Мөөмийн минь хэдэн захиас байдаг юм. “Хөлс дусаалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм” “Томрох тусмаа жижиг бай” “Хол явж сур, ойр явж үз” гэхчлэн захиасуудыг нь амьдралын хэм хэмжээ болгож явлаа даа.
Мөөм минь тэр нэгэн шөнө унтахаасаа өмнө жирийн ярилцаад “Миний хүү өөхөнд дуртай юм. Жаргалыгаа ирвэл өөх чанаж өгч байгаарай” гээд бидэнтэй зэрэгцэн унтсан юм. Үүрээр очоод чагнасан чинь амьсгал хураачихсан байлаа. Надаас өөдтэйхөн хүүд заяасан бол миний Мөөм зуу хол давж наслах байсан байх. Алтан савыг нь нээсэн зурхайч, Эрдэнэтийн их мэргэн “Согоотын эмээ” буюу Жамсранжав эмээ хоёрын үзсэн нь яг таарч “Их буянтай хүн байна. Хүүхэд болон эргэж төрнө” гэсэнсэн. “Согоотын эмээ” маань “Танай Мөөм ижилгүй их буянтай хүн байна. Өмсөж байсан нэг шар дээл нь танайд байгаа юм байна. Дээхнэ газар залаад утаж, мөргөж бай” гэсэн юм. Үнэхээр нэг шар тэрлэг нь байсан. Дээхнэ талд өргөөд утаж, мөргөж байдаг юм. Мөөм минь миний зүүдэнд байнга ирдэг байлаа. Дандаа хөл нүцгэн ирнэ. Хөл нүцгэн дагуулаад гүйж байна, хөтлөөд явж байна гэж зүүдэлнэ. Бас зайдан морь хөл нүцгэн уначихсан давхиж байна ч гэж зүүдэлдэг байлаа. Жилийн дараа ч билүү дээ, нэг шөнө Мөөм минь зүүдэнд ирээд: “Мөөм нь одоо хүүхэд болж төрнө” гээд Төв аймгийн нутагт “Ээж” хад руу явдаг замын зүүн талын хайрхан уулын нэр хэлж, тэр уулын энгэрт “дөрвөлжтэй” айлд хүүхэд болж төрнө гэлээ. Миний зүүд зарим нь их л үнэн байдаг, тэгтэл хангай газар мэдээж дөрвөлжтэй айл байхгүй.
Дөрвөлж гэдэг маань манай говьд л тэмээнд нуруу ачдаг зүйл. Иймээс энэ зүүд худлаа байлгүй дээ гэж бодоод өнгөрч билээ. Хоёр жилийн дараа юмуу даа, “Ээж” хад руу явах замдаа хайрханы өвөр бэлээр хэдэн айлаар орлоо. Хотны зүүн захын жижиг гэр үүднээсээ дээс татаад үзүүр дээр нь дөрвөлжин араг хөмөрчихсөн байх юм. Нээрээ, хангай чигийнхэн ийм дөрвөлжин арагтай шүү дээ гэж бодлоо. Дээс тавьсан нь “өвчтэй хүнтэй” гэсэн тэмдэг л дээ. Орсон чинь зуухны аман дээр настай эмээ гал дээр нэгэн зүйл чанаж байгаа бололтой. Залуу эмэгтэй зүүн хойд талын орон дээр ой өнгөрч байгаа болуу гэмээр хүүхэд хөхүүлж сууна. Хүүхдийн хоёр хацар улайж өндөр халуунтай байгаа бололтой уйлагнасаар. Гэрийнхэнтэй танилцаж, жолооч бид хоёрыг цай хоолоор дайллаа. Хүүхэд дуу тасалдахгүй уйлагнаж байснаа жаахан гайгүй боллоо. “Ирэх үү?” гээд гараа тоссон чинь инээгээд өөдөөс тэмүүлж байна. Тэгтэл ч өнөөх чинэрсэн улаан хацар нь гайгүй цайж ирлээ. Биднийг явах гэж байхад өнөөх нялх амьтан чинь жигтэйхэн сэргэж ирээд, ээжийнхээ өвөр дээр дэгэж дэрвэх нь тэр. Хоёр алгаа тосохоор л инээгээд өөдөөс тэмүүлнэ. Эмээ нь “Манай энэ нялх хэд хоног халуураад аав нь аймаг руу эмэнд явсан юм. Аавыгаа ирэхээс өмнө та нарыг хараад сэргэчихлээ” гэж урмын үг чулуудаж байна. Биднийг гараад явтал өнөө хүүхэд маань орилчихлоо. Холдон холдтол дуу хадан чихэнд “Жамьяан!, Жамьяан! ” гээд байгаа юм шиг сонсогдож билээ. Дараа зун нь бэлэг сэлт төхөөрөөд хүрч очсон чинь өнөөх айл нүүчихсэн байлаа.
Эмээ таалал төгсч, Төв аймгийн цэргийн гарнизонд алба хааж байхдаа нутгийн охинтой танилцсан Хөвсгөл нутгийн залуу эхнэр хүүхдээ аваад нутаг буцсан нь тэр юмсанж. Ингээд миний эрэл мухардсан. Мөөм минь түүнээс хойш ганц ч удаа зүүдэнд ирээгүй. Энэ үнэн түүхийг би нэг удаа “Ээжтэй бүх хүн уншаарай” гэсэн зүүлттэйгээр “Өдрийн сонин”-доо нийтэлж билээ.
Ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Галсангийн Жамьян
Сэтгэгдэл0
TA EEJIIGEE SAIXNAAR DURSAJ YRGELJ SETGELD TANI BDAG YUM BNA . BI CN BAS EMEEGEE YRGELJ ZUUDELDEG ZYYDEND MAANI XAANA TORSNOO HELEESEI OCNIJ YNSEXSEN ERXLYYLEXSEN DEE ...
TA EEJIIGEE YAMAR SAIHNAAR DURSAA VEE. BI CH GESEN EMEE EEJ DEEREE TURSNUUSUU HOISH 35 NAS HURTEL HAMT BAILAA. BI EMEEGEE EEJ GEJ DUUDAJ HUN BOLSON HUN. EEJ MIN TANII MUUM SHIGL SIAHAN SETGELTEI HUNII TULUU GESEN SETGELTEI, HUURHUN EEJ BAIJ BILEE. BI EEJIIGEE BODOHGUI UDUR GEJ BAIDAGGUI. NADAA BUH UM BAIGAA. GEHDEE NEG L UMIIG OILGOJ BAINA EEJIIG CIN ENE HORVOOD ORLOH HUN GEJ UGUI. ZALUUCHUUD MIN ED BAYALAG ALT MUNGU EEJIN CIN DERGED YU CH BISH SHUU. EEJIIGEE BAIGAAD NI HAIRLAJ YAVAARAI!
Хүн бүхэн мөнх амьдрахыг хүсдэг. Гэвч мөнхрөх боломж нь даан ч байхгүй. Тэгээд мөнхрөх нэг арга нь үхсэн хойноо нохой шувүүны хоол болчихвол , шувуу болоод нисээд л , нохой болоод л энэ тэрүүгээр хэсээд л гэж боддогоос л улбаалж шарилыг ил тавих ёс бий болсон гэдэг биз дээ. Үлдэгсэд нь нас барагчийнхаа сүүлчийн хүслийг нь биелүүлж байгаа нь тэр. Хүн гэдэг чинь сэтгэлийн л амьтан юм даа. Тиймээс хичнээн бурангуй тэнэг гуйлт байсан ч бурхан болоочийгоо хүндэтгэж байгаагаа л илэрхийлж сүүнчийн х нь хүсэлтийг нь биелүүлж байгаа юм л даа. Одоо ч гэсэн манайд ийм гуйлтийг нь биелүүлж Баянзүрх уулын ар уруу хулгайгаар хүн ил тавидаг гэсэн биз дээ. Лам нар нь хуулийнхнаас айхдаа шөнийн 2 цагт шарилаа аваад гардаг гэж ам дамжсан яриа сонссон юм байна. Зарим нэг нь байр сав бүх юмаа зараад хамаг хөрөнгөө мөнгө болгоод гадаадад хагалгаанд ороод ч ялгаагүй нүд аньчихдаг. Тэгээд ард үлдэгсэдээ ядуурал уруу оруулчихдаг ч явдал байх . Харин үр хүүхдүүддээ нас барсаны дараа ч гэсэн хүндлүүлж , үгүйлэгдэж байдаг нь хүн гэдэг сэтгэлийн л амьтан болохоор л тэр. Яаж оршуулсан байсан ч хүн чинь сэтгэлийн л амьтан болохоороо бурхан болоочдийгоо их л хүндэтгэж байдаг билээ. Харин амьддаа ч тэр үхсэний дараа ч тэр нэг нэгнийгээ үл хүндэтгэх тохиолдол бас байна аа. Жишээ нь дээр үеээс л монголчуудын хувьд хятад хүн бол хэн ч биш. Тиймээс тэдэнтэй үл хүндэтгэсэн байдлаар харьцаж ирсэний нэг илрэл нь Далан давхрын оршуулгын газрын зүүн захад байсан хятадуудын шарилыг тэгшлээд айлууд буугаад , бүр Шонхор гээд том зах байж байна. Монголчуудын хувьд тэнд оршуулсан хятадууд бол хэн ч биш болоод л тэр. Үүнтэй нэгэн адил төмөр зам тавьж байгаа оросуудын хувьд монголчууд бол хэн ч биш , Тийм учираас хүн тавьдаг газар нь байшин бариад жорлон ухаад суух бол тэр оросуудын хувьд эмзэглээд байх зүйл биш. Тэр оросуудын хувьд монголчууд хэн ч биш юм чинь. Одоо оросуудын дунд дийлэнх онигооны эзэн нь чукча гэж нэг үйлийн үртэй хүмүүс хэн ч биш болчихоод байдаг даа. Ямар ч хүндэтгэл энэ тэр энэ хүмүүсийн хувьд байхгүй. Хүн гэдэг сэтгэлийн л амьдан боловч чукча нарын хувьд энэ нь огт хамаагүй. Зөвхөн Орос хүний хувьд огт хамаагүй болж байгаа юм л даа. Энэ хэнч биш хүмүүсийг үхсэнийх нь дараа оршуулсан газар дээр нь жорлон барина уу , байшин барина уу тэр нь огт хамаагүй гэсэн үг л дээ. Тиймээс алдар цуутай сэтгүүлч хүн далан давхарын оршуулгын газрыг тарактороор түрж тэгшлээд орон сууц барих хэрэгтэй гээд байгааг чинь ойлгохгүй болчихоод байгаа юм л даа. Тэр жишээ татаад байдаг оросууд чинь Оросын нутагт оршуулгын газар халдахыг хамгийн том доромжлол гэж үзээд , ямар ч том хотын дотор , ямар ч үнэтэй газар байсан ч хамаагүй маш гоёмсог хашаагаар түүнийгээ тойруулж хашаад орхидог, Тэр бүү хэл жил бүр улам л сайхан тохижуулж арчилдаг юм даа. Хот тосгодын захиргаа нь үүндээ онцгой анхаардаг юм даа. Яагаад гэвэл тэр чинь уг бурхан болоочдийгоо хүндэтгэж байгаа л хэрэг. Оросууд ч адилхан сэтгэлийн ;л амьтан болохоороо тэр. Та ээжийгээ үргэлж санадаг , дурсдаг гэлээ. Тэгвэл таны эхийн чинь шарил дээр нэг этгээд жорлон бариад бие засаад сууж байвал та сэтгэлийн л амьтан юм чинь эхийгээ их л хүндэтгэдэг болохоороо ашгүй дээ. болж байна. гэх болов уу. Хамгийн гол нь ээжийг минь оршуулсан газар т ом хотын төвд байрладаг учир их өндөр үнэтэй юм аа. Тиймээс нэг ч гэсэн том баян хүн тэр шарил дээр нь жорлон ч юм уу эсвэл байшин ч юм уу нэг юм бариад сууг л дээ. Тэр сэтгэл мэтгэл яамай л байна. Хамгийн гол нь газар нь их үнэд хүрэх гээд байна шүү дээ. таминь ээ гэх , Тэгээд Юун сэтгэл мэтгэл вэ. Мөнгө харахаар нүд улаан болдогийг мэддэггүй муу мал вэ гэж байх юм уу. Үхсэн хүмүүс чинь бүгдээрээ хэн ч биш , ш дээ. Тиймээс найман зуун жилийн өмнөх Чингис хаанаас авахуулаад оросын цэргийн зайсагийн толгой дахь хөшөөг хүртэл бүгдийг нь нураагаад тэр үнэтэй , цэнэтэй газар нь нэг баян хүн жорлонгоо бариг л дээ. гэж байгаа юм уу. Эсвэл эгэл жирийн монголчууд бол хэн ч биш нэг Муу чукча ш дээ. гээд байгаа юм уу. Бүүр ойлгохоо байлаа. Бат үүл бас нэг ийм юм яриад байгаа. Хөөрхий зохиолч С, Эрдэнэ гуайн сүнс нь амарч чадахгүй л байгаа байх даа. Бат үүл ямар сэтгэл мэтгэл гэж маяглах биш амар хүн шүү.
Дэлхийн хоёрдугаар дайнд Оросын нутаг дээр 7сая герман цэрэг ясаа тавьсан гэж ярьдаг. Харин Оросууд герман цэргүүдийн булшийг тэгшлээд тариан талбай болгосон гэж сонссон . Нээрээ ч оросуудын хувьд германы фашистууд хэн ч биш юм чинь дээ. Хүн гэдэг амьтан ямар ч хүндэтгэлгүй болчихоороо яг л малнаас ялгаагүй болох юм даа. Одоо Оюутолгойн гэрээг үзэглэчихлээ гээд хүмүүс их дургүй байгаа. Хамаг алт зэсээ үнэгүй өгчихөөд оронд нь учиргүй их өр тэврээд үлдэх бий дээ л гэж эмзэглэж байгаа. Яг чугча шиг ямар ч нэр хүндгүй болчих вий дээ л гэж эмзэглэж байгаа. Дэлхий даяараа монголчууд нөгөө монгол өвчтэй тэнэг хүмүүс шиг үнэхээр чукча царайлсан тэнэгүүд юм байна гэх бий л гэж эмзэглэж байгаа. Тэгэхээр хэн ч биш болно гэдэг бол ёстой аймшигтай. Амьддаа ч тэр , үхсэн хойноо ч тэр , адилхан л үл хүндлэгдэнэ гэдэг , хэн ч биш болно гэдэг ёстой аймшиг. Иймээс монголчууд бид өөрсдөө далан давхрын оршуулгын газраас авхуулаад , Оюу толгойн гэрээ хүртэл өөрсдийгээ хэн ч биш болгох гээд байдаг боллоо. Англи хүн монгол хүнийг генийн өөрчлөлтөөс болоод тэнэг болчихсон өвчтэй хүмүүсээ монгол өвчтэй хүнтэй адилаар харж тэнэг болгож харьцдаг. Энэ нь Оюу толгойн гэрээг хийж байгаа явц дээр харагдаад байдаг. Сайхан билэг монголчүүдыгаа чукча шиг онигооны бай болгоод хаячих юм биш байгаа гэж айж байна. Оршуулгын газрыг тэгшлэх нь мөн л монголчуудыгаа чукча шиг онигооны бай болгоод хаячихаар тийм үл хүндэтгэсэн санаа л даа. Хэн ч биш болох ч ёстой аймшигтай л даа. Мэдэхгүй дээ. Нэр хугарахаар яс хургар гэж монголчууд аргагүй л зовлон үзсэн болохоороо л хэлж дээ.
хөөе 180.149.78.26 чукчагийн онигоо Орост яагаад тархсаныг мэдэх үү Оросууд Сибирийг эзэлж явсаар уугуул иргэдээс Чукча омог ширүүн эсэргүүцсэн Байгалийн Буриадуудаас илүү тулалдсан Хаант Орос дийлэхгүй бсаар коммунист Оросууд архи онигоо хоёроор дарж авсан түүхтэй юм шүү дээ
Юм бодогдмоор сайхан нийтлэл байна. Одоогийн бидний бурхан болоочдоо дөрвөлжин хайрцганд хийгээд булдаг ёс чинь ер нь Монгол ёс мөн үү. Ил тавьдаг ёс бол байсан бас чандралдаг ёс байсан бид харин Оросуудын бурхан болооч доо оршуулдаг ёсыг бид чинь хуулбарлаад авсан юм биш үү
Сайхан буурайгий маань сайхан дурсамж байнаа...
Мөөм минь наян хэдтэй нүд нь сохорсон. Эмч “мэс засал хийвэл хийх л юм даа” гэлээ. Бид “Насны юм. Үхэхээс нь өмнө мэс хүргээд ч яахав дээ” гээд тэр чигт нь орхисон. Одоо бодохноо “Тэр үед мэс засал хийсэн бол нас баран бартлаа мөрөө харах байсан болуу” гэж харамсана.ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ.ЯМАР АЙМААР ХАТУУ СЭТГЭЛ ВЭ.БАРАГ АРВААД ЖИЛ ХӨӨРХИЙ МИНЬ ЮМ ХАРАХГҮЙ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ХҮН ЧИНЬ ИЙМ ОЛОН ЖИЛ БАЙТУГАЙ 1 ӨДӨР 1 ӨДӨР БАЙТУГАЙ 1 МӨЧ Ч ГЭСЭН ГЭРЭЛ ГЭГЭЭГ ХАРЖ МЭДЭРЧ БАЙХ ГЭСЭН ҮЙЛЭЭ ҮЗЭСЭН ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.ДОТРОО ХИЧНЭЭН ИХ УЙЛАА БОЛ ХӨӨРХИЙ.ХҮМҮҮСЭЭ АМЬДАД НЬ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЯ
Даландавхарын өврийг хөндөх юм бол тэр эцэг эхийх нь яг адил болгох нь зүйд нийцнэ
Батүүл, Жамьян хоёрын
Жамъяан гуай Та бол өөр хүн ээжийг ингэж алдаршуулж бичиж чаддаг чинь үнэн амьдралтай шүү Таны ээжийнхээ тухай буюу Мөөмийнхөө тухай бичсэн зүйлийг уншаад миний хувьд 2 удаа юмдаа нулмас мэлмэрүүлж ээжийгээ дурсаж сууна. Та бол хэнийг ч царай алддаггүй Н.Энхбаярыг бар байх үед телевизээр түүнээс шудрага асуулт асуусан чинь хачин уур амьсгал үүссэнийг санаж байна. Та бол үнэн тасарчихсан хүн шүү Та бол энггийн биш сэтгэдэг ээжийн үнэн тасархай даа Танаас сүү үнэртэж байдаг юм шүү. Та урт наслаарай сайхан нийтлэл, сурвалжлагаа гаргаж яваарай Танаас адис авъя Та ээж шүү
Ах нь уул нь эр хүн ухаантай юм сан
UHSENII CHIN MELMEREH! EEJIGE SOHOR CHIGER NI BOLOMJ BSAR BTAL 10AAD JIL AMIDRUULJ CHADSAN HUNIG UHSENER N HUNDELDIN BITGI HUNDLEH YUMA OLJ YADAACH!
Энэ Г.Жамъян гэдэг төгцгийг хэрэггүй хүндэлж явлаа.Даландавхарлуу гар сарвайна гэнэ үү.Тэнд чинь миний ээж бий.Хүний эхийн газарруу нулимаж байж яаж өөрийнхөө эхийн дурсамжийг бичиж (сараачиж)чадаж байнаа. Чамайг үзэн ядаж байна.Дээдсийнхээ булш бунхныг хөндөхийг санаархсан хэн бүхний төгсгөл ойрхон.Энэ хэрүүлч Г.Жамъяний үхэл мөдхөн ирнэ. Харж л байгаарай.
uhlee yu chi?
dalandavhar ruu sarvaij bgaa yum bish tenegee
UNENSHDEE HEN CH SETGEL EMZEGLENE, UHLEE YU CHI GED BICHSEN HUND HANDAJ HELEHED CHI EEJ AAVIGA ALDAGUI ELEG BUTEN YAVAA HUN YM BNA TIMU? CHI EEJ AAVIGA ALDAD NUTAGLULSAN HUNI SETGELIG OILGOHGUI BJ BITGII OLON YM BICHIJ BGACH
Үнэхээр сайхан бичжээ. Хүн бүр уншаасай даа.
далан давхрыг ёс жаягаар нь чандарлаж оронд нь цэцэрлэгт хүрээлэнтэй орон сууц брих хэрэгтэй. жамьян гуай зөв бичиж.
дурсамжаа маш сайхан бичжээ. эрүүл энхийг хүсэн ерөөе.
180.149.78.26 Таны хэлдэг маш зөв. Хүн үнэхээр сэтгэлийн л амьтан.
Chadahgui medehgui bj uls tur bichih gej baisanaas iimerhuu unen hudal yum bichsen ni deer l dee.Yer ni hun buruu utluh l hamgiin muuhai yum.
Ум сайн амар амгалан байх болтугай. Хөөрхийдөө.
Deehne yaduu guilgachinguud Orosuudiin hog deer haysaniig tuuj avdag bsan gesen,Ulsaas boliulah gej buun yum boldog bsan. Orosuud ikh deerelhuu bsan gesen.Ene tuhai kino hiij bgaa yum bilee.Mongol hun eh orondoo ulsuj uheh gej bsan bgaa yum daa.Aimaar
orosuud deerengyidee yasan yum be xuldyy tolgoitoi teneg batsaan min..mgl-xyn odoo ardchlaliin yed l ulsuj yxex gej bgaa bx muu xelex geed bgaa sots niigmiin yed mgl-chuud tolgoi tsubdaig tooj iddeggyi tolgoi tsubdai idsen xyn guilgachin ayatai adaldag bsan yum daa...getel odoo ter tolgoi tsubdai ni ch oldoxgyi xonogiin xooloo noxoitoi bulaatsaldaj iddeg bolson doo...
Худлаа битий туйлшираад соц уеийг бас магтаж таваргаад байлдаа!Би ердийн тэр уеийн монголын сэхээтэн айлд оссон хуухэд!Манай ээж аав 2надыг 3 Настей жоохон хуухэд байхад салж би эгчтэйгээ ээж эмээтэйгээ амьдарч оссон.Ээж ганцаараа эмчийн ажил хийж биднийг тэжээдэг цалин монгонь яагаадч хурдэггуй хэцуу амьдрал дунд оссоноо би 4 -хон настай нусан пульмет байх уеээсээ тур сайн ойлгодог байсан!Нэг хамгийн энгийн жишээ чамд хэлье!Синий ээж биднийг бусдаас юуугаарч дутаахгуй осгохийн тулд 2-3 эмнэлэгт орон тооны бус эмчээр ажиллаж,долоо хоногийн 2-3 одрийг 24. цагийн жижуурт явж хэцуу аргаар монго олдог байсаныг би хэзээч мартдаггуй!Тиймч учраас би хар багаасаа жоохон хуухдийн ердийн эрхэлсэн чихэр шоколад,алим жимсийг шаардан эрхэлсэн зан авиргуй
оссон нэгэн.чи тэр соц уед толгой цувдаа тоож иддэггуй байсан гэж ярьж байна!Би чамд синий амьдралын тэр уеийн нэгэн унэнийг хэлье!1965оны зун манай ээж ажилын газраасаа 4 ханатай гэр турээсэлж бид Яаармагийн дээр Арцатын Аманда зусланд гарсан юм.Одорнь эгч бид хоер эмээтэйгээ зуслан дээр эээж ажлдаа явдаг.Тэр зун би 5настай жоохон баньди жалганаас
8 тогрог (5 1 1 1) олсын.Оноодрийн хуухдууд тэр их монгийг яааж урэхнь мэдээжийн асуудал,дэлгуурээр гульяа дараадл чихэр жимс авч идээд дуусна!Би тэр монгиийг эмээдээ хэлж узуулэлгуй зуслангийн мухлагаас 2 цувдаа 1хонины толгой гэртээ аваад (эгчтэйгээ цуг очиж аваад край ядан гэртээ авчирч байсан,аз болоход толгой цувдааг манай гэрээс холгуй ачааны машин дээрээс зарж байлаа)толгой цувдаа тэр уед 1 тогрогний унээр зардаг байсан учир би улдсэн 5тогрогоо ээждээ огч, ээж синий Орсон монгийг нудэндээ нулимс гарган намайг унсэж байсаныг би хэзээч мартдаггуй юм!Чи намайг тэр уед чихэр жимс идэх хусэлгуй хуухэд байсан гэж бодоогуй биздээ?Тэр орой манайх гэдэс дотор чанаж сайхан амттай хоол идсэн юм шуу!Тийм учраас житий тэнэгт!
Ter huniig surj bgaad Huvsgul yavmaar bna daa.Jamyan guai.
odoo bol ulam l dordood bnaa.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Гэдэс арилгадаг настай эмгэний тухай гарч байснаа хэдийд нь ээж болчихов оо. Таньдаг нутгийн эмгэнийнхээ тухай бичиж гэж бодоод уншиж байтал гэнэтхэн л ээж болоод явчих юм.
Энэ юун өвгөн юм бол.Хэлмэгдэж явсан ч гэх шиг. Мэдэхгүй юм даа албан тушаал бууруулсаныг нь л хэлмэгдэл гэдэггүй юм бол "томчууд"-ын хажууд юуных нь хэлмэгдэл байх вээ дээ.Байгуулсан "гавья" нь гэвэл тэмээ унаж хаана хүрсэн гэлээ дээ байз.
Энэ юун өвгөн юм бол.Хэлмэгдэж явсан ч гэх шиг. Мэдэхгүй юм даа албан тушаал бууруулсаныг нь л хэлмэгдэл гэдэггүй юм бол "томчууд"-ын хажууд юуных нь хэлмэгдэл байх вээ дээ.Байгуулсан "гавья" нь гэвэл тэмээ унаж хаана хүрсэн гэлээ дээ байз.
ЖИНХЭНЭ МОНГОЛ ЁС БОЛ ТАЛИЙГААЧ БОЛОГСОДОО ХҮНДЭЛДЭГ. ЭНЭ БАЙХГҮЙ БОЛЖ ШАРИЛТАЙ ХАМААГҮЙ ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАРЬЦАХ ЮМ БОЛ АМЬДРАЛ ЯМАРЧ УТГАГҮЙ ХАЙРЛАЖ ХҮНДЛЭХ ЮМГҮЙ БОЛНО. УЧИР НЬ ТЭД БОЛ БИДНИЙ ЭЭЖ ААВ ѲВѲГ ДЭЭДЭС ЮМ> ҮНЭХЭЭР ХАРИЙН ХҮМҮҮСТ ТЭРИЙГ ХҮНДЭТГЭХ ЯМАРЧ СЭТГЭЛ БАЙХГҮЙ. ОРОСУУД ГЭДЭГТЭЭ Ч БИШ . БИД ЮМ ХЭЛЭХГҮЙ ГАРГААД ХАЯЧИХЪЯ , ЭСВЭЛ ТЭГШЛЭЭД ХЭМХЛЭЭД ДЭЭР НЬ ЮМ БАРЪЯ ГЭВЭЛ ТЭД ТЭГЭХ Л БОЛНО. УЧИР НЬ ТЭДНИЙ ЭЭЖ ААВ БИШ ЮМ. ДЭЭРХ ХҮН ЗҮГЭЭР Л Зочин, :44, 180.149.78.26 ХҮН ЁСООР ЗѲВ БИЧСЭН БАЙНА.
МИНИЙ ЭЭЖИЙН ШАРИЛ ДАЛАН ДАВХАРТ БАЙГАА. , БҮР СОЦ ҮЕД ТЭНД Л НАМАЙГ ТАВИАРАЙ НАРТАЙ БАЙДАГ ЮМ ГЭЖ ЗАХИЖ БАЙСАН ЮМ ХѲѲРХИЙ МИНЬ. ОДОО УХНА АЧИНА ГЭЖ СОНСОХ БҮРТЭЭ СЭТГЭЛ ѲВДѲЖ НУЛИМС БҮРХДЭГ ЮМ. ҮХСЭН АМЬДЫНХАА СЭТГЭЛИЙГ ИНГЭЖ САМРАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМ БОЛ !! БҮР АНХ ЭЗГҮЙ БАЙХАД НЬ Л ХҮМҮҮС ТЭНД НОЙРССОН БИЗ ДЭЭ !! БИД ЯМАР ГАЗАР ДЭЭРЭЭ БАГТАХГҮЙ БАЙГАА БИШ. ХАМГИЙН САЙХ САЙХАН ГАЗРАА ГАДААДЫНХАНД ѲГѲѲД БАЙГАА БИЗ ДЭЭ. ААВ ЭЭЖИЙН МИНЬ ШАРИЛЫГ ТАЙВАН БАЙЛГААЧ!!!
МИНИЙ ЭЭЖИЙН ШАРИЛ ДАЛАН ДАВХАРТ БАЙГАА
omhii shunaltuud bur suuldee shariliin gazraar oroldoh huseltei boljee. tend iag tsetserleg bosgoj haragdaach. ehleed tsetserleg park barina geh met moligo unhuuleed odoo ter ni ondor baishin geh met boljee. luivarchid hulgaichid chadal chini hurvel astana shig shine hot bariach
Delhiin II-r Daind Polsh ulsiin nutag devsger deer 600,000 Ulaan Armiin tsereg ami uregdsen gej tootsodgoos 477 gazariin , 175 orshuulgiin gazart 55 Polshiin tserguudtei hamt orshuulsan , 210 olonoor orshuulsan bunhan shariluud baina.Jil bur edgeer sharil bunhanuudiig zasj selbehed 2 saya € oiroltsoogor zartsuuldag gene dee.Oros , Mongol 2 shig uhegsdiinhee sharil hushuug nuraadag ulsuud baidaggui bololtoi
Minii hairtai buh humuus maani dalandavhart noirsoj baigaa. Huduunii malnuud olon jum bitgii bichij bai.
eejiinhee tuhai bichsen ni barin tavin wm aa harin dalan davhariig nuulgeh tuhai sedevtei yaj holbogdood bgaa wm bol doo
энэ нийтлэл бичсэн хүний үе битий хэл 1973 оны үед Сэлбийн голын эрэгт толгой ,цувдааны мухлаг байсан юм.Ахтайгаа жаахан 3,5ангийн хүүхэд байж дээ ээж аав ажил ихтэй бид 2 авчирна аав ээж 2 сайхан янжлаад гоё хоол хийдэг байсан санагдчихлаа. Одоо 2буурай маань бурхан болсон бид ч эмгэн,өвгөн болсон. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
terteetergui dalan davhar luu yos juramgui humuus haldaad 20 jil bolchihson baihad yos jurmaar ni negtgeed barilga barina gej sanaj baigaa ni yagaad bolohgui gej!!!!
Bi gadaadad amidardag Mongold amraltaaraa ochood baij baital eej mini minii ohin yamar hool idmeer baina geheer ni honinii tolgoi gesen. Daraa udur ni honinii gedes idmeer baina gesen chini "sonin yum nehdeg huuhdee" gej bilee. Unen goyo hool shuu.
Ta eejigee ih l hundeldeg hun shig bichij, gevch uildel dre ta tim bish ym bna. 80n hed hured sohrohod n utulluu mes hurged yahin ged yum haruulalgui 10aad jil blgana gedeg aimshigtai hatuu setgel ee. tegd yun orshuulgin gazrudig nuraah tuhai sanal yrina ve? tanii eej tend nutaglaagui bolhor tegd hamagui yumuu? Busdiin uchnuun hairtai hun tend nutaglaj bna. Minii hairtai aav min tend bgaa, Tiim l gazaraa ashiglamar bgan bol naad gadniihanda gazraa hudaldaha bolichooch, mglin hun am baga gazar nutag ihtei ard tumen bj yu dutlaa gej etseg ehinhe nutaglasan gazriig sendiichne ve?? hun uhlee l bol hun bishuu ??
estoi naad niitlelig chin unshaad bi l law melmereh ym yu ch bsangui, eejige amid ahuid n hairlaj chadagui hatu setgeltei ajil ajil gsn amia bodson hunii l niitlel bna. end chn melmereh ym yu bna, ungursnihn hoino n sn huu bolh gej dursaj gne, tged orshulgin gazrig nuraana gene. er oilgosongui
aimshigtai 80n hed hurgeed eejige uhehes n umnu gej boddog genee? tged sohor chigeer n 10aad jil yaamr aimar hun be ta. eejteige yriltsah bsandaa gejchee, tegd ym temdegleh tuhai l bodoj suusan bh ym. eejdee hani bolod gants tsaigii n aygalj ugud zuger hamt suuh bsiimda gej bodoj bolku yu? jinken amia hichesen gar bnada. odo ungursun hoino n bitgi neeh niitlel ntr bichij uuru sn huu boloh gej hichee za! amidad n hairlagui l hun ym bnashde ta!
eej chn hna tursunuu heled bhad chn ochod haih ch setgel bhgui muu mal yumaa te!! teged ochod olj shahu uulzchad ter ailiha hayag holbo barih utas shurmusig ch avchih setgel bhgu yu ish chaavaasdaa tegd bitgii muum ntr gej hudlaa niitlel bicheech ee!!! Eejige amidda ch oligtoi hairlaaguin bj ene niitlelig unshaad uyrah ym eros alga daa harin ch bi mash iheer buhimdaj bn uchir n bi sayhan eejige aldsim eej min hna tursiin bol yaaj yavaa bol gej bainga boddog. tanii niitlelig unshaad ta uneher eejde setgel gargagui muuhai hun bnaa! Zuger l eejige dursah gesin bol yun orshuulgin gazartai hamt bichne ve ta eejige hundelj bui hundlel mun vv? tegd orshuulgin gazriig nuraah gene!! argaguishd iim jijig setgehuitei huni yriag nohoi hutsahin chinee l hun toono shde ta uund gaihah hereggui. Sn huu bsn bol eej min 100 hureh blaa gene harin ch eej chn 90 garch buyantai nasalsan shan hun ym, hun buriin eej 90 gardaggui yum mal min. Uhaan muu hund shan eej zayajdee.
tENEG JIJKEN SETGEHUITEI ERGUU NOVSH TANII NASIG HUNDLEHIG CH HUSSENGU EEJIGE HUNDLEGUI HUN!!
unshsan zuilee ch oilgohgui humuus setgegdel bicheed yahnab dee zailuul jamiyan guaid amjilt husie