sonin.mn
СӨҮЛ. /ITAR-TASS/. Умард Солонгосын эрх баригчид одоогийн байдлаар цөмийн цэнэгт хошуунуудаа төрөлжүүлж, овор хэмжээг нь багасгах ажлыг идэвхтэй хийж байгаа бөгөөд “улс орны дайны бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээг дайрч өдөхгүй байхыг зөвлөж байна” гэж тус улсын Улсын батлан хамгаалах хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг уламжилжээ.
“Цөмийн зэвсгийн овор хэмжээг багасгах, төрөлжүүлэх шатанд бид аль эрт орсон бөгөөд дунд болон алсын тусгалтай пуужингуудынхаа дээд зэргийн нарийвчлалтайгаар байгаа онох чадалд баталгаа өгч байна” гэж Умард Солонгосын Улсын батлан хамгаалах хорооны төлөөлөгч хэлснийг тус агентлаг цохон тэмдэглэж байна.
 
Тактикийн шинэ пуужингуудыг Умард Солонгос 2010 оноос бүтээж эхэлсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан таамаглаж байгаа ажээ.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг