АФИН. /ВВС/. Грек санхүүгийн боломжгүй болсон учраас зургадугаар сарын 5-нд Олон улсын валютын санд /ОУВС/ өгөх ёстой төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Никос Воуцис мэдэгдэв.
Зургадугаар сард ОУВС-д өгөх ёстой 1.6 тэрбум еврог Грек төлж чадахгүй болсон гэж Никос Воуцис “Greek” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.
Авсан тусламжийн сүүлийн хэсгийг төлөхийн тулд Грек ЕХ болон ОУВС-тай зөвшилцөх шаардлагатай болоод байна. Гэхдээ тодорхой ахиц дэвшил гарсан гэж тус улсын Сангийн сайд Янис Варуфакис мэдэгдэв.
"Грек гэрээгээ биелүүлэхийн төлөө асар ихийг хийсэн. Одоо олон улсын байгууллагуудын ээлж ирлээ. Бид гурван улирал дараалан тэдний шаардлагыг биелүүлсэн. Одоо тэд ганц л улирал бидний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй" гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Монгол Грек адилхан болж бнаа.
Удахгүй манай улс адил болчихвийдээ!!Грекийг яг манайх шиг устагсан юм билээ.Түүнээс хөгжил нь зогсонгл байсан болхоос олимп зохион байгуулж олсон орлог бусад ашигыг нь дотоодын дайснууд нь хоослоод хаячихсан түүнээсээ өмнө хуулиа өөрчилөөд ард түмэн дагаж мөрдөх биш ард түмнээ шулах хууль болгож мөн л манайх шиг татвараа нэмж нэр төрлийг нь олон болгож улс орноо цөлмүүлсэн гунигт ард түмний нэг.Бид ч сэрэмжтэй байхгүй бол төрийн хулгайчууд нэг өглөө өөр улсад цугтаж гараад хөрөнгөө татваас ялгаагүйл болно.Мэдээж хөрөнгөөрөө барьцаалаад тэр улсын иргэн болцон байхад хэнч халдаж чададгүй юм байна шүү!!!