sonin.mn
Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг өнөөдрөөс олгохоор болжээ. Хоёрдугаар ээлжийн татварын буцаан олголтыг энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч долоо хоногоор хойшлуулжээ.
Хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. Харин улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлснээс 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт хийнэ  хэмээн ТЕГ-аас мэдэгдлээ. Анх удаа орон сууц худалдан авсан иргэд нийт 11.8 тэрбум, хоёр ба түүнээс дээш үргэлжлүүлэн татвар хөнгөлөлт эдэлж байгаа иргэдэд 9.7 тэрбум төгрөг олгохоор тооцжээ. Түүнчлэн гадаад, дотоодын их дээд сургуулиудад төлсөн сургалтын төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт олгох юм байна.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг