sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн хамгийн жижиг бөгөөд ховор тэнгисийн далайн гахайг хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй бол 15 жилийн дотор устаж үгүй болох эрсдэлтэй байгааг шинэ судалгаа харууллаа.
Байгаль хамгаалагчдын мэдэгдсэнээр, Мауигийн далайн гахайн тоо  толгой ердөө 50 хүрэхгүй болж цөөрчээ.
 
Юу юугүй устаж үгүй болох шахсан энэ амьтан нь Шинэ-Зеландын усанд л одоо байдаг аж.
 
Загас агнуурчдын торонд далайн гахайнууд орж үхэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөтгөх хэрэгтэй байна гэж Германы амьтан хамгаалах байгууллага “Набу” мэдэгдлээ.
 
Зөвхөн хязгаарласан бүсүүдэд гэхээсээ илүүтэйгээр энэ далайн гахай байдаг бүсэд бүхэлд нь загасчлахыг хориглох хэрэгтэй гэж тус байгууллагын албаны хүмүүс хэлэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг