МАН, АН-д гишүүн байсан, барууны өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшсэн С.Боргил, Т.Бат-Оргил, Н.Одонгуа, Д.Гантулга, Б.Найдалаа нарын хэсэг залуус Хөдөлмөрийн Үндэсний Намд орж, шинээр зохион байгуулж удирдан, улс төрийн үйл ажиллагаа явуулах болсоор багахан хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч тус намыг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа бөгөөд шинэ тутам байгуулагдсан нам богино хугацаанд олны дэмжлэг хүлээж буйгаараа Эх Орон-МАШСН-ын анх байгуулагдаж байсан цаг үеийг санагдуулам байгааг улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй юм.
Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН-ийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намдаа элсүүлэн, хамтран ажиллах сонирхолтой хэмээн улс төрчид дүгнэж байсан нь ч батлагдаж буй гэх агаад тус намынхан нь үүнийг бараг үгүйсгэхээ больсон байна.
ХҮН-ий анхны улс төрийн томоохон акци ч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бодлоготой уялдаатай ажээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил ажлаа өндөрлөж, төслөө бэлэн болгосныг уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдэгдсэн билээ. МАН, АН-ы удирдлагын түвшинд нэгэнт тохиролцсон уг хувилбарыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрс эсэргүүцэж буйгаа олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл ХҮН ирэх Баасан гарагт буюу 26-нд "Үндсэн хууль-Үндэсний зөвшилцөл" нэртэй Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тайван цуглаан хийх гэж байна.
ХҮН-ий Удирдах Зөвлөлийн Гишүүн Т.Бат-Оргил энэ тухай:
"Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтөөс энэ төрийн нүүр царай харагддаг. Хууль хэлэлцэх гэхээр ирц нь бүрддэггүй учир хуралд оролцох гишүүдийн тоог багасгасан. Гучин хэдүүлээ хуралдаад л хорь хүрэхтэй үгүйтэй хүний саналаар Монгол Улсын хуулиуд батлагдаж байна. 76 гишүүний талын тал нь бидний хувь заяаг шийдчихэж байгаа хэрэг. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байна гээд энэ чухал хоёр ажлыг цалгардуулаад зогсохгүй, ашиг сонирхлын асар том зөрчлийг бий болгон, хэсэг хүмүүс өөрт тааруулан хууль эсгэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
1992 онд ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурал, Бага Хурал нийлж 400 гаруй депутат энэ Үндсэн хуулийг баталсан. Тэр үед нийт 1,2 сая сонгогч байснаас 900 мянган сонгогчоос саналыг нь авч 200,000 санал бичгээр ирүүлсэн байдаг юм билээ. Хэд хэдэн ажлын хэсгүүд томилогдон, улсын урдаа барьдаг хуульч, эрдэмтэд хэдэн сарын турш нойр хоолгүй хөдөлмөрлөж байж энэ хуулийг эх барьсан юм. Гэтэл одоо УИХ-ын 52-хон “ухаантан” үг нийлж энэ “тэнэг” Үндсэн хуулийг сонгуулиас өмнө амжуулж өөрчлөх юм байх.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бололгүй яах вэ. Гэхдээ энэ хүмүүсээр гэж үү? Хоорондоо элдэв сэжиг бүхий холбоо сүлбээтэй тэдэнд биднийг удирдах ямарваа ёс суртахууны эрх үлдсэн гэж үү? Тарьсан хор балаг нь багадлаа юу? Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг энэ хэдэн наймаачид л өөрсдийгөө “хоосон онолдлохгүй, амьдрал мэддэг” хэмээн Цэцийн хоригийг давж, хүч түрэн оруулсан. Тэрний үр дүн нь өнөөгийн энэ нийгэм, эдийн засгийн гамшигт байдал. Амташсан хар хэрээ долоо эргэнэ гэдэг шиг, эд нар Үндсэн хуульд дахиад өөрчлөлт оруулах юм гэнэ. Хараад л суух уу, найзуудаа?
БИД гэдсээ дуугуй хүүлүүлээд тэнгэр харан хэвтэх хонь биш гэдгээ сануулах гэж Тусгаар тогтнолын (Тэнгис кино театрын дэргэдэх) талбай дээр энэ Баасан гарагийн 12 цагаас цуглах гэж байна. Харин ЧИ ирэх үү? Цаг гарга, амж, найз минь! Цааш хэл хүргэ! Үндсэн хуулийг чинь чамаас асуулгүй орвонгоор нь өөрчлөх гэж байна шүү дээ! " хэмээн өгүүлжээ.
Юутай ч Монголд хамгийн өндөр рейтингтэй байгаа улс төрч- УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гэх улс төрийн отгон нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа аж.
Э.Мягмардорж
Сэтгэгдэл0
Хунийг хаана боловсрол эзэмшсэнээр ялгаварлах есгуй. Баруунд, ялангуяа АНУ д суралцсан нохдууд " гажиг" тай болж ирж байгааг анхаармаар бгаа. Мэдлэг хомс би бигийн овчин туссан .
элэгний наманцар. та нар үнэхээр эх орондоо хайртай юм бол зам тавь,УБ-ын бохирдсон бохирыг цэвэрлэ.
хэвлэл мэдээллээр хүтэй сурталчилж байхыг бодход элбэгдоржийн кармааны нам
Угаасаа Хиншүү Ганбаагийн нам л даа. Харин, 2011 онд байгуулагдан. Хиншүүгийн туслах С.Зоригтбаатар гэдэг залуу дарга нь гэж бүртгүүлсэн байсан анхандаа. Одоо болхоор Элбэгээ, Хиншүү 2-ийн тоглоомын нам болсон. Тэр 2 энэ намаар улс төрийн кареараа явуулах юм гэсэн. Санхүүжүүлэгч нь МҮҮН. Хиншүү, Элбэгээ 2 хоюулаа МҮҮН тэй холбоотой нь үнэн. Зураг видеонүүд нь интернетэд байгаа.
Amjilt husie zaluusaa eh oron ard tumnee gesen uls toriin shine huchin zailashgui heregtei baigaa. Demjij baina Gishuun bur chini Ganbaatar shig shudarga zov setgeltei uzel bodoldoo unench humus baih boltugai
Amjilt. Deer ehend baigaa hariu bicheed nohort. NAM zam tavidag gej boddog bol nom sain unsh.
Манж-Го улс гэдэг шиг Мүүнийн тоглоомын нам юм аа.
Олигархиудын угсаа залгамжилсан хунтайж, гүнж нар л байна лээ. Өөр юу ч биш.
Мүүний шашиныхан нам байгуулаад Монголын улс төрд орж ирэв ээ гэж
Хүн намын Санхүүжүүлэгч нь МҮҮН. Хиншүү, Элбэгээ 2 хоюулаа МҮҮН тэй холбоотой нь үнэн. Зураг видеонүүд нь интернетэд байгаа. http://www.montsame.mn/index.php?option=com_k2
Manang zailuulj shorond chihye.ugaasaa mongoliin ard tumnii esreg ajilladagiig bugd harj bna ,yug n huleedeg um.ganbaag eronhiilogch bolgood,jenko n eronhii saidaa avaad yavna biz.mongol toriin ih uilstnuud ueiin ued duursagdah boltugai
Олигархиудын угсаа залгамжилсан мүүнист хунтайж, гүнж нар. Өөр юу ч биш.
Baruund bolovsrol ezemshine geheer dan sain gesen ug bish. technik technology bol yahav bolj baina. niigmiin uhaan chigleleer ihenh ni mongoloo oilgoh, mongolooroo setgeh chadvaraa aldaad baruunii belen gar hul bolchihson baidag yum shdeee. Yur ni ajaad baihad MANAN uursdiiguu hereggui bolj bgaag oilgoson. Tiimees tusdaa durtei uur nam baiguulj dahin garch ireh ni todorhoi. HVN-ii ardah jinhene ezed ni MANAN gej bodoj baigaa shvv.... Yagaad nam tur huutsulddgui, avilgal hahuuli meddeggui hund gadaadad surah bolomj tun homs baidiin. Ed surhii gadaadad tugssun yum bol tom MANAN-giin ahtai esvel avilgal ugch l yavsan. 99% unen dee. Iim humuusd itgeh gej uu? Ednii orond harin Munhbayar temtsegch nam baiguulsan bol shuud 2 garaa urguud demjine
Хялбар аргаар улс төрд орж дарга болж улсын мөнгө идэх сонирхолтой залуусын цугларал, бол ХӨДӨЛМӨРИЙН нам, АН-ын ах нар гэнэт баяжаад байхаар болдог юм байна гэж бодоод байх шиг байна, наад АН-ынхан чинь бүгд шоронд орно, энэ улсад шударга ёс тогтоно,
Тэр шударга ёсыг чинь тэгээд хэн тогтоох юм?
ЭД НАР МҮҮНИЙХЭН ГЭДЭГ НЬ ҮНЭН ҮҮ. БАТТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ?????????????????????
Хөдөлмөрийн үндэсний намын далбааг харна уу. Та Тэдний логонд дүрслэгдсэн байгаа Мүүний шашины ёсолгоо хийж буй хүний дүрсийг харна. Энэ ёсолгоо нь Мүүний шашины үндсэн ёсолгоо бөгөөд Мүүнист Элбэгдоржын Монгол ёсолгоо гэж ард түмнээ доромжилж байсан зүйл юм.
чингис хаан мүүнийн шашинтай байсан болж таарах нь ээ.битгий тэнэгтээрэй
Elbegdorj muunii shashnii gol toloologch um bilee.bichleg n youtube deer baigaa
үндсэн хуульд өөрчлөлт оруулх эрх энэ 76 үхэрт байгүй Хэрэв оруулахдаа хүрвэл ард олон багаар бодоход 1000000 хүний санал авсан байх шаардлагатай үүнийгээ зохион байгуулаагүй байж янз бүрээр улин хуцдаг нохой бол энэ их хуралд сонгогдож эрхээ аваагүй намын нэрээр орсон этгээдүүд юм сонгуулиар сонгогдоогүй хүмүүс уих-ын гишүүн биш
өнгөрсөн жилийн баяр наадам зохион байгуулсан сагсуу Сосорбарам шиг наадам хийх нь шившигтэй юм билээ Энэ удаа АН НАМЧИРХАЛГҮЙ НААДМАА АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН бүх ард баяр цэнгэл болгох хэрэгтэй Түүнээс өөрөө чадваргүй хоосон бие биеэ магтсан ардчилал нэртэй хэдэн гудамжны нөхдүүдээ ураа хашгируулж хэрэггүй шүү
наадам бол бүх ард түмнийх болоод 100 жил болсон БАЯР ЦЭНГЭЛ БОЛЖ БАЙСАН ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС ДУТАДАХГҮЙ НААДАМ ХИЙЕ
За одоо айж бэргэсэн МАН АН МАХНыхан эдгээр залуусын эсрэг ПИАРдаж эхэлнэ дээ. Гадаадын хөрнгөөр бүтсэн эсвэл буруу шашинтан эсвэл хуурмаг гэж ирээд л нааж өгнө дөө. Зөндөө юм болно.
odongua gdg ni nogoo mongolbankind bsn durak uu
Тэнэг ээ, тэр авгай чинь тэтгэвэртээ гарчихаад тайван амьдарч яваа!
Нам байгуулж хүчтэй пиардахад асар их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө хаанаас гараад байна. Монголд одоо ийм юм хийж байх мөнгөтэй хүмүүс хэд байгаа бол. Мөн Монголын олонд танигдсан Мүүний шашинтнууд яагаад энэ намд шургалав. Элбэгдорж Ганбаатар нарын Мүүнчид энэ намын ард байна уу. Та судлаад үз
Хүн намын Санхүүжүүлэгч нь МҮҮН. Хиншүү, Элбэгээ 2 хоюулаа МҮҮН тэй холбоотой нь үнэн. Зураг видеонүүд нь интернетэд байгаа. http://www.montsame.mn/index.php?option=com_k2
ЭНЭ 40 МЯНГАТЫН 4-5 ДАХЬ ҮЕИЙН ЭРЛИЙЗҮҮД Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭД БОЛ ГАХАЙ МАНАНГЫН ХОЙЧИС ГАДААДАД СУРСАН ГЭДЭГ ЧИНЬ ГАДНЫ ХОГ ШААРУУДЫН НОХОЙ ГАРНА ГЭСЭН ҮГ БИДЭНД ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ЭРЛИЙЗ СЭТГЭХҮЙТЭЙ АМЬТАС ХЭРЭГГҮЙ ТОНИЛ ЦААШАА
Одоогийн энэ том толгойтой гишүүд болиосой хийх ажил нь угтаа хууль батлах бус уу? Эсэргүүцэж байна
мүүн байна уу юу байна уу хэнд хамаатай гэж. улс орныхоо төлөө хийж бүтээж чаддаг л бол бусад нь хэнд хэрэгтэй юм бэ. Шинэ хүмүүсийг юу хийхийг үзэж байж үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Амжилт
МҮҮНИЙХЭН МӨН БОЛОЛТОЙ. ЭД ГАРВАЛ МОНГОЛ СОЛОНГЬОСЫН ЭРХШЭЭЛД ОРОХ ЮМ БАЙна ДАА
гадаад орны хөгжилийн үндэс нь юу байдаг вэ гэдгийг судалж мэдээд хийж бүтээе гээд явж байгаа нэгнийгээ элдэвээр хэлээд утгагүй юм. Юу хийж чадахаа заавал харуулах хэрэгтэй.
Эдний нэг нь гадны олон цагаачдыг Монголд оруулж ирнэ гэж ярьж байна лээ
Undsen huuliig ingej amar uurchilj bolohgui shuudee yamar erh ashig nuugdaj bnaa
16 ОНЫ ГАНЦ НАЙДВАР
Н.Одонгуа л лав С.Баярцогтын хармааны хүн бүх талын харилцаатай Сувилагчидын сургуулийн захирал
МҮҮН нтр тэй хутгаж гүжирдхээ больмоор юм аа. тийм юм огт байхгүй
Bi ene zaluusyg 2016 ony Songuulid demjine...
Мүүниыйхэн гээд аймаар муухай хүмүүс байдаг. Лу Гантөмөр, НАсанбаяр, Ганбаатар, Баярцогт бүгд мөн ш дээ. тэд бол ч бүтэхгүй гэсэн үг.
Хөдөлмөрийн үндэсний нам Анх байгуулагдсан огноо-------2011.11.05 Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо-----------------------Улсын Дээд шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаар тогтоолоор бүртгүүлсэн Намын дарга------С.Зоригтбаатар, Т.Энхбаяр Бүртгэлийн дугаа-----------------8082001019
ene hun nam gej yu ve? sonin garuud l tsuglarsan yum shig bn ter namiin darga geed bgaa s.borgil gedeg gariig lav sain medeh yum joohon sumtai gar shuudee. aliv yumand neeh itevhtei neg henheg gar l surguulid bhdaa bsan ene tiim yumiig oorchlood shine sanaa gargachihna gehed neeh itgehgui bn harin itevhtei tsarailchihaad yumiig dandaa eserguutsseer bgaad erguu gambaa shig od bolj boloh yum
Сайханбилэгийн найз, Сувилахуйн сургуулийн захи рал бүсгүй ямар зорилготой яваа юм болоо
NAADMAAR UNDSEN HUULIIG OORCHLOH YM BN DA
Нийгмийн түүхэн захиалгаар ХҮН бий болж байх шиг бна. Ард түмэн хүсэн хүлээж байсан нам байгаасай. Дэмжиж байна.
MANAN-gaas salj baival hench yahav.....MANAN gej ganz namiig bid suulin 25 jil uliraan songoloo....odoo boloo....bugd luivarchid. Idej uusaniig n, ulsaa ballasaniig ni zundee harj hanalaa. MANAN-gaas SALAY TAMINEE!!!
МҮҮНИЙ шашин нтр идэж байгаа хоолноосоо өөр юм боддоггүй хамарныхаа доодхоос өөр газар хардаггүй эргүүтцэн хүмүүс байх юмаа чааваас
Odoo baigaa Namuudiig dagaval uhne HUNg dagaval saijrahgui ch uhehgui
Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах нь үнэхээр явуургүй хүмүүсийн хийж байгаа зүйл дэ. Хөдөлмөрийн намыхан минь сайн тэмцээрэй. Та нарыг дэмжиж байгаа шүү.
Ком-н араас хийж байгаа хүмүүсээ доромжлоод л сууж байдаг бүхэл бүтэн арми байгаад харамсаж байна да. Монголчууд минь бие биенээ дэмжие
Demjnee
Энэ хэдэн нусан таглааг хэн дэмжих вэ дээ. тэр сувдын нусгай банди баторгил гэх улаан луйварчин шуналын тулам одоо болиоч ээ, 13-н натурын урд ариг бүрд гээд 10 давхар орон сууц бариулж байж эмээ нь болох цогзолмаа гуай батүүлээс байргүй гээд байр авсан байна лээ, наад боргил гээд гар чинь өөрөө олигтой мэдлэг боловсролгүй нөхөр ш дээ, бас тэр дэргэд нь байгаа гарууд бол дан гологдмол хүүхдүүд юм шүү дээ..... энэ ХҮН нам гэдэг чинь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн нэрний товчлол юм шүү дээ......
хиншүүгийн нам
MANAN bish l bval muun bnuu yu bh ni hamaagui ee
Энэ намыг ингээд самраад хаялаа даа. Энэ хэдэн бага гарын луйварчид том идэх гэж л улс төрлүү зүтгэж байна. Монгол ардын нам, Ардчилсан намд гологдсон жижигхэн тархитай гологдлуудын цуглуулгын нам боллоо. Энэ хэдэн гологдлуудад хүний төлөө ажиллах оюун ухааны чадамж байлаа юу?
Одоо монголд нам байгуулах сонин биш тэр тусмаа хийх байхаа олж ядсан олигаархууд тэгээд хэдэн луйварчдаар реклам хийх гэж ядах юм.Миний монгол оронд нам гэдэг үгийг там гэдэгтэй ижил ойлгодог болоод байна ямарч нэртэй байсан яаж ч гоё ярихаар оролдсон бидэнд бас нэг хэдэн луйварчид л нэмэгдэж байна даа
Баруунд сургууль төгссөн нь баллуур болсон цаг.Зүүнд сурсан бол зүлгүүр болсон цаг.Гадаадын сургууль ч лав монголд хэрэг болох юм заадаггүй юм шигээ.Төрийн ба намын хэдэн нөхрийг харахад, сургууль төгсөөгүй диплом нэртэй хуурамч цаас өвтлөөгүй жинхэнэ монгол хүмүүс л нам байгуулвал харин нам шиг нам болно байх үүсээд хорь хоноогүй байж миний ард түмнийг мэддэг мэддэггүй гээр дуудах болоогүй байхаа нөхдөө
Нам гэдэг чинь тоглоод байх зүйл биш байх шүү.Одоо намд амьдралын ухаантай ардаа гэсэн бодолтой хүн хэрэгтэйгээс биш энэ мэтийн хэдэн боловсорсон нэртэй хуурамч нөхөд ч юу л бол доо.Ард олонтойгоо лав уулздаг хүмүүс биш бололтой ТВ р л шоу хийдэг нөхөд байна.Амьдрал агуу ард олон мэргэн шүү ХҮН нэртэй ХУНгууд минь