sonin.mn
АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутагт амиа золиослогч охин 10 хүний аминд хүрчээ. Нүдээр харсан гэрчийн хэлснээр, тус улсын Йобе мужийн Гужба хотод тэсрэх төхөөргүүд дэлбэлсэн амиа золиослогч нь 12 орчим настай аж. Уг дэлбэрэлтийн улмаас 20 хүн мөн шархаджээ.
 
Энэ оны эхээр Нигерийн армийнхан Гужбаг лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлээс чөлөөлсөн билээ. Тус бүлэглэл уг халдлагатай холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч иймэрхүү дэлбэрэлтүүдийг урьд нь удаа дараа үйлдэж байсан юм.
 
Уг халдлага орон нутгийн цагаар өчигдөр үдээс өмнө 11:00 цагийн үед болжээ. Энэ халдлагаас нэг хоногийн өмнө тус улсын зүүн нутгийн Майдугури хотод амиа золиослогч хоёр эмэгтэй халдлага үйлдэн 20 хүний аминд хүрсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг