sonin.mn
 Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан байдаг. Уг хамтран ажиллах гэрээний загварыг Уул уурхайн яамнаас Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмтэй хамтран боловсруулж байгаа юм байна.
 
Энэ ажлын хүрээнд уг загвар гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай орон нутагт тулгарч буй нийтлэг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох үүднээс тус хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн хуульч О.Эрдэнэдалай болон сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд оролцож байна.
 
Хэлэлцүүлэгт Төрөөс эрдэс баялгийн талаар баримталж буй бодлого, хамтран ажиллах гэрээний төсөлд тусгах талуудын эрх, үүргийг тодорхойлох, хамтран ажиллах загвар гэрээнд тусгах орон нутагт тулгарч буй асуудлыг тодорхойлох гэх мэт сэдвүүдээр үргэлжилнэ.