sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Украинд холбооны улс байгуулахыг хориглож, өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганскийн удирдагчдыг Украины хуулийн хүрээнд шийтгэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгджээ.
Холбооны улс байгуулахыг зөвшөөрөхгүй. Холбооны улс байгуулах гэсэн хэнтэй ч хуулийн хариуцлага тооцно. Донецк, Луганск эсвэл Бессараби алинд ч холбооны улс байгуулах хүсэл хэнд ч байж болохгүй гэж тэрбээр мэдэгдэв.
 
Удирдлагын салшгүй босоо гинжин холбоог хадгалж байдаг батлан хамгаалах, аюулгүй байдал, олон нийтийн хэв журам, гадаад харилцааг төрийн эрх мэдлийн асуудал гэж үзэж болно хэмээн тэрбээр хэлжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг