sonin.mn
Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн тvймрийн эрсдэл бvхий бvс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хvрч, төв, баруун зvгийн нутгаар зуншлага муу, гантай байна. 
 
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хvрэлсvхийн өгсөн vvрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон баруун зvгийн нутагт ажиллаж байна.
 
Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан vнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлvvлэх, яаралтай тохиолдолд vvлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээ авах, зайлшгvй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт асуудлыг танилцуулж ажиллах юм.
 
Мөн цаашид долоо, наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, vер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт vзэгдэл ажиглагдаж болзошгvй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. 
 
Эх сурвалж: