ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд дээр явуулж буй нөхөн сэргээлтийн ажлаа зогсоохыг АНУ БНХАУ-аас дахин шаарджээ.
Спратли арлуудад цэргийн зориулалттай бүтээн байгуулалт, нөхөн сэргээлтийн ажил явуулах нь сөрөг үр дагавартай бөгөөд бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдалд аюул учруулна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгдэв.
Арлуудын нэг дээр БНХАУ нислэгийн зурвас байгуулсан болохыг АНУ-ын Стратеги болон олон улсын судалгааны төв тодруулсны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Жолоодлогын талбай бүхий байгууламжийн ажил “Fiery Cross” арал дээр хийгдэж байгааг тус байгууллага хиймэл дагуулын зурагт үндэслэн тогтоожээ.
Тус арлуудтай холбоотой маргааныг намжаахыг БНХАУ болон бусад холбогдох талаас АНУ шаардсаар байх болно гэж Кирби мэдэгдэв. Гэвч БНХАУ тэдний шаардлагыг биелүүлэх төлөвгүй байна. Арлууд дээрх цэргийн болон өөр бусад зориулалттай байгууламжийн ажлыг үргэлжлүүлэхээ БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Үйл нь ирсэн оготно мийн сахлаар тоглох гэгч АНУ-д ирж байна даа.Хятад улс АНУ-с удахгүй бүх үзүүлэлтээрээ даван гарна.Үүнд амерчууд шээс алдаж байхгүй юу.
Солиор. Америк байхгүй бол дэлхий хөл толгойгоо алдана.
Amerk delhiin tsagdaa gej uuriigee enduurdeg ymaa amerk bol hun turluhtniig boolchloh gantshan zorlogotoi surun zogsoh bodit huch ni OROS HYTAD
nogoo hitad geed l uzen yadaad.esvel amerik geed uzen yadaad l...galzuugiin emneleg!!! Ehleed hoshnogoniihoo baasiig sain archij sur.daraa tom tom uls toroo yaritsgaa.
АНУ,тэргүүтэй барууныхныг оростой маргаж байх хооронд АУГАА их хятад гүрэн хичнээн их зүйл хийж байгааг мэдэхгүй бичиг цаас болж сүр үзүүлэх гэх нь инээдтэй.Оросуудыг буланд шахаж ганцаардуулан хятадтай нэгдэхээс өөр аргагүйд хүргэж байгаа нь АНУ тэргүүтний хамгийн тэнэг АЛДАА болохыг МЭДЭХ цаг ирэх л вий.