sonin.mn
БРЮССЕЛЬ. /TASS/. Грекийн байдлыг хэлэлцэхээр энэ мягмар гарагт дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг еврогийн бүсийн удирдагчдад уриалснаа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск “Твиттер”-ээр дамжуулан мэдэгдлээ.
 
Европын Холбооны /ЕХ/ санал болгосон эдийн засгийн хатуу бодлого баримтлах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өнгөрсөн амралтын өдөр явуулсан бүх нийтийн санал асуулгаар Грекийн ард түмэн харуулсан юм. Европын Комиссын /ЕК/ мэдэгдэлд, “Бид санал асуулгын дүнг ажиглаж, хүндэтгэж байна” гэжээ.
 
ЕХ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ЕК-ын Ерөнхийлөгч Жан Клод-Юнкер, Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги, еврогийн бүсийн сангийн сайд нарын тэргүүн Йерун Дижссеоблоем нар өнөөдөр теле бага хурал хийх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг