sonin.mn
Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Төрийн ордонд хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдах ба хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм. 
 
Мөн Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоороо 11 цагт цагт УИХ-аар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх аж. Өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАН-ыг хөөх тухай шийдвэр гаргасан. Өнөөдөр нам эвслийн бүлгүүд эл асуудлыг тогтож ярилцах бололтой байна. Иймд бүлгүүдийн хуралдаанаас гарах шийдвэрт хэвлэлийнхэн ихэд анхаарал хандуулаад байгаа юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг