sonin.mn
Нийслэл хотод дөнгөж сая 15-20 минутын турш ширүүн аадар бороо орлоо. Энэ борооноор нийслэлийн төвийн замууд үерт автав. Төв замуудаар машины талаар татахуйц их ус тогтсон байна. Мөн хотын зах хэсгээр үерийн дуудлага эрс нэмэгджээ. Иймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг