sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Энэ оны зургадугаар сар нь 1880 оноос хойших хамгийн дулаан зургадугаар сар байсан гэж АНУ-ын Далай ба агаар мандал судлалын газар мэдэгдлээ. Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн дундаж температур XX зууны түүхэн дундаж температураас /Цельсийн 15.5 градус/ Цельсийн 0.88 градусаар өндөр байжээ. 
 
Тус газрын эрдэмтэн судлаачдын хэлснээр, энэ оны 1-6 дугаар сард дэлхийн дундаж температур XX зууны дунджаас Цельсийн 0.85 градусаар өндөр байсан аж. 1880 оноос дэлхийн цаг агаарын байдлыг судлан бүртгэж эхэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг