sonin.mn
“Хилчин” хотхоны оршин суугчид бухимдалтай байна. Учир нь, тус хотхон дөрөв хоногийн турш цэвэр усгүй байгаа аж. Тус хотхонд 700 гаруй айл өрх амьдардаг бөгөөд хотхоныг гүний усны ундарга дээр барьсан учир одоо барилга нь суулт өгч, гараашнууд нь нуур мэт байнга устай байдаг болсон гэнэ. 
 
Ус тасарсан учир оршин суугчид нь гараашны уснаас авч 00-доо хэрэглэж, ундны усаа зөөврийн худаг болон дэлгүүрийн цэвэр усаар залгуулж байгаа гэнэ. Эл асуудлаар холбогдох байгууллагуудад СӨХ болон оршин суугчдаас нь хүсэлт гаргаж, бичиг хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ажээ. 
 
Эх сурвалж: