sonin.mn
“УБЦТС” ТӨХК-аас “Улаанбаатар барилга” ХХК-ийн хяналтын инженер Ц.Энхбаярт талархал илэрхийллээ. “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтын 35кВ-ын “Яргайт АБ” цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур номер 22-23-н хоорондох АС утасны  С фазын жийлийг энэ сарын 18-ны өдөр гэмтээсэн байна.
 
Уг гэмтлийн тухай иргэн Ц.Энхбаяр мэдээлсэн аж. Мэдээллийн дагуу тус компани дүгнэлт хийж, шуурхай арга хэмжээ авч найдвартай ажиллагааг хангуулrж, гэмтлээс үүдэн гарах аюул, цаашлаад хүний амь нас эрсдэх, зуслангийн хэдэн зуун хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг удаан хугацаагаар тасалдуулах зэрэг гарч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж чаджээ.
 
Иргэн Ц.Энхбаяр 70047004 дуудлагын төвийн утсанд мэдээллээ өгчээ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг