sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын санхүүгийн ил тод байдлын тайланг гаргажээ. Түүний хөрөнгийг 50 сая доллароор үнэлсэн байна.
 
Миний нийт хөрөнгө 10 тэрбум доллар гэж Трамп сүүлд мэдэгдсэн боловч хэд хэдэн байрлал дахь түүний үл хөдлөх хөрөнгө багадаа 50 сая доллароор үнэлэгдсэн болохыг тайланд дурдсан байна. Гэвч энэ нь баттай мэдээлэл биш бөгөөд 10 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тэрбумтны хэлснийг ч няцаагаагүй юм.
 
“ABC News” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Трамп наад зах нь 1.4  тэрбум долларын хөрөнгөтэй ажээ.
 
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг дэмжигчид олширч байгаа бөгөөд Флорида муж улсын захирагч асан Жеб Бушийн дэмжигчдээс Трампыг дэмжигчид хоёр дахин илүү байгааг “ABC News” мэдээллийн агентлагаас явуулсан судалгаа харуулжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг