sonin.mn
Долдугаар сарын IV долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8020 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ.
 
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна.
 
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг