sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т 118 байгууллага хамрагдана. 

Иймд Улсын үзлэгийн төв болон салбар комиссоос баталсан төлөвлөгөөний дагуу улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт, аргачлалын талаар Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Төлөвлөлт, арга зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ю.Дуламрагчаа, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Амар-Янзага нар дүүрэгт ажиллаж, байгууллагын удирдлагаболон архив, бичиг хэргийн ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, чиглэл өглөө.

Дашрамд мэдээлэхэд, Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжийн дагуу явагдах “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулж явуулах “Дүүргийн салбар комисс”-ыг байгуулан, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 

Мөн дүүргийн салбар комисс нь Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/293 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд улсын үзлэгийг явуулах, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.