Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ли Мён Багтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал, арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэнд нь болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе видео мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв.
Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр орны эдийн засгийн харилцаа нэмэгдэж байгааг энэ үеэр дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын тал дэмжинэ гэдгийг илэрхийлэв. Ноён Ли Мён Баг гадаадын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал, хууль, эрх зүйн тогтвортой орчин нэн чухал болохыг тэмдэглэж байв.
Тэрээр мөн Монголын ардчиллын тухай өмнө нь мэддэг байсан ч яг бодит байдал дээр 1990 онд ямар үйл явдал болж байсныг Хүндэтгэлийн хуралдаан дээр түүхэн гэрчүүдийн ярианаас өнөөдөр сонсч улам илүү ойлголт, мэдлэгтэй болсон талаараа ярилаа. Ноён Ли Мён Баг Монголд өнгөрсөн хугацаанд өрнөсөн ардчиллын үйл явцыг дүгнэн “Дэлхийн хаана ч ардчилал гэж ам бардам хэлэх эрх монголчуудад бий” гэсэн юм.
Уулзалтын үеэр хоёр тал олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцон ярилцав.
Сэтгэгдэл0
bidend tsaasan malgai umsguh bagiinyyd delhiigeer neg baih yum.
Zaas hudal hoshgiruulj elbegdorj iig bidentei andyyrah hereggui
hutsaa, tsaasan malgai omsgoj manjlaad iahav. iag ardchilal baij haragdaach. nam nertei hulgaich luivarchdiin soligdoj husagdsan zasagllaluud barag afrikiin buh ornuudad baina. barag buh guilgachin ornuud tolgoi daraalan iimerhuu ardchilal geech durtei husagdmal togloom jujgeer orshin togtnoj baina. mongoo huvaaj chadahgui etsest ni irgenii daind orno. mongol zombi suuliin 25 jild iu hiivee. gants daatstai emneleg surguuli bariv uu. heden iambii hurj huurch unadag baishin gazar gazriin iambii tomor seg mashin, hoorondoo arhirch iarzaisan heden luivarchid
HOL OCHIJ HUTSAA, MUU DANJAAD, LUUHAAN TSI-HUA OVOGT DUTUUDORJ