sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. Залуу эмэгтэйн үхэлд Хятадын худалдааны төв буруутай гэж мөрдөн байцаагчид мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хятад улсын "AZG" худалдааны төвийн урсдаг шатны тавцан унаж, шатны завсарт нэгэн эмэгтэй гацаж амиа алдсан юм. Эмэгтэй хүүтэйгээ явж байсан бөгөөд хүүгээ түлхэж дээшээ гаргаж аварсан билээ.
 
Мөрдөн байцаагчид, “Энэ худалдааны төв ажилчдаа сургалтад сайн хамруулаагүй байсан бөгөөд урсдаг шатыг тэр даруйд нь зогсоосон бол эмэгтэй амьд үлдэх боломжтой байсан" гэв.
 
Хубэй мужийн Зинжоу хотод болсон энэ хэрэгтэй холбоотойгоор тус худалдааны төвийн удирдлагуудыг шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг