sonin.mn
КУАЛА-ЛУМПУР. /NHK/. АСЕАН-ы гишүүд орнуудын Гадаад хэргийн сайд нарын лхагва гарагийн буюу өнөөдрийн уулзалтад АНУ болон БНХАУ-ын албан хүмүүс оролцож, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг хэлэлцэнэ. 
 
АСЕАН-ы гишүүн 10 орны Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт уулзаж, Спратли арлууд дээрх БНХАУ-ын нөхөн сэргээлтийн ажил болон  бусад далай, тэнгисийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Спратли арлуудыг БНХАУ, Филиппин болон бусад орон нэхэмжилдэг билээ.
 
Нөхөн сэргээлтийн ажлаа зогсоохыг шаардсан хамтарсан мэдэгдэл хийхийг Филиппин бусад орноос хүссэн боловч БНХАУ-тай нягт харилцаатай байхыг хүссэн орнууд маргаанд оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.
 
БНХАУ-д бурууг тохох гэж байгаа орнуудын санал хүсэлтийг бид хүлээн авахгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уулзалтын дараа мэдэгджээ. Өнөөдрийн уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцоно.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх сард АНУ-д айлчлах бөгөөд үүнтэй холбогдуулан АНУ дээрх асуудалд БНХАУ-ыг чиглэсэн байр сууриа хадгалсаар байх эсэхийг харах л үлдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг