sonin.mn
Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй бол ирэх сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсныг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр мэдээлэв.
 
Мөн Захиргааны хариуцлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудад заасны дагуу торгууль ногдуулах, бичиг баримтыг хурааж авах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
 
Бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид 48 мянга, баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тохиолдолд 19200, улсын бүртгэлд бүртгүүлээгүй болон хяналт үзлэгт ороогүй, орсон ч тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг 96 мянга, хуулийн этгээдийг 192 мянган төгрөг, бүртгэлийн дугаар арилж бүдгэрсэн, буруу байрлуулсан тохиолдолд тэмдгийг хураан авч, иргэнийг 48 мянга, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр тус тус торгож шийтгэл ногдуулахаар болжээ. 
 
Эх сурвалж: