sonin.mn
БРАТИСЛАВ. /ВВС/. Словакийн баруун нутагт шүхэрчид тээвэрлэж явсан хоёр нисэх онгоц мөргөлдсөний улмаас долоон хүн амь эрсэджээ. Онгоцонд сууж явсан шүхэрчдийн 31 нь шүхрээрээ буун амьд үлдсэн байна. Осол өчигдөр 1500 метр өндөрт болжээ.
 
Хоёр жижиг нисэх онгоц нь шүхрээр буух сургуулилт хийхээр явж байсан хүмүүсийг тээвэрлэж явсан байна. Мөргөлдсөн онгоцнуудад нийт 38 хүн сууж явсны 31 нь амьд үлдэж, дөрвөн нисгэгч болон гурван шүхэрчин амь эрсэдсэн аж. Соловакийн холбогдох албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг