sonin.mn
НЬЮ-ЙОРК. /BBC/. Америкийн “Forbes”  сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин бүсгүйчүүдийн жагсаалтаа гаргажээ. Уг жагсаалтыг “Өлсгөлөн тоглоом”-ын од Женнифер Лоуренс тэргүүлсэн байна.
 
Өдгөө 25 настай Лоуренс сүүлийн 12 сарын хугацаанд 52 сая долларын орлого олсон байна. Түүний дараа 35.5 сая долларын орлогоороо Скарлетт Йоханссон оржээ. Жагсаалтын гуравдугаарт, жүжигчин Мелисса Маккарти бичигдсэн байна. Маккарти дээр дурдсан хугацаанд 23 сая долларын орлого олжээ.
 
“Forbes” сэтгүүлийнхэн энэ сард мөн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийг нэрлэсэн билээ. Энэ жагсаалтыг жүжигчин Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүлсэн.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг